Трампыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгажээ | News.MN

Трампыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгажээ

Трампыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгажээ

Трампыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгажээ

“What Do We Need Men For? A Modest Proposal" номоо гаргах гэж буй сэтгүүлч Жин Кэролл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хүчирхийлүүлж байсан тухайгаа мэдээлжээ.

Ирэх долдугаар сарын 2-ны өдөр худалдаанд гарах, сэтгүүлч Кэроллын номын хэсгээс өнгөрсөн баасан гаригт “New York Times” сонин нийтэлсэн байна. Гэвч мэдээлэл гарсан өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү мэдээллийг худал мэдээлэл хэмээн няцаажээ.

Эдүгээ 75 настай Кэролл эмэгтэйчүүдийн "Elle" сэтгүүлд тоймчоор ажилладаг бөгөөд хэрэг явдал 1995 оны сүүлч, 1996 оны эхээр болсон тухай мэдээлсэн байна.

Тэрбээр Трамптай тансаг зэрэглэлийн "Bergdorf Goodman" их дэлгүүрт уулзжээ. Трамп түүнээс “охин”-д зориулсан бэлэг худалдаж авахад нь туслахыг хүсэн, түүнийг дэлгүүрийн дотуур хувцасны тасаг руу дагуулан явсан аж. Улмаар дотуур хувцас өмсөж харуулахыг санал болгож, хоёул хувцас солих өрөөнд хамт орсон талаар Кэролл өгүүлсэн байна.

Кэролл "Трамп хувцас солих өрөөний хаалгыг түгжээд, над руу дайрч, намайг хана руу түлхэн, уруул дээр үнссэн. Дараа нь цамц, зангиа зэрэг хувцсаа тайлаад хүчирхийлсэн. Энэ хэрэг гурван минут орчим үргэлжилсэн юм. Би түүний хөлийг холдуулахыг оролдсон. Тухайн үед би нэг гартаа түрийвчээ барьсан байсан тул нөгөө гараараа түүнийг түлхэж эсэргүүцсээр хаалганы түгжээг тайлж, хувцас солих өрөөнөөс гараад зугтсан” хэмээн бичжээ.

Тэндээс гараад хоёр найз дээрээ очиж, болсон явдлыг хэлэхэд нэг нь түүнд “Энэ талаар хэнд ч хэлээд хэрэггүй. Үүнийг март. Тэр 200 өмгөөлөгчтэй. Тэр чамайг булшлах болно” хэмээн хэлсэн бол нөгөөх нь энэ тухай ярихыг зөвлөсөн байна. Энэ хэрэг явдлын дараа тэрбээр ажлаасаа халагдах, заналхийллээс айж дуугүй байхаар шийджээ.

Сэтгүүлч Кэролл мөн шинээр гарах номдоо “CBS корпорацийн захирал Лес Мунвест хүчирхийлүүлж байсан тухайгаа бичсэн байна.

Эх сурвалж: The Global News

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж