"Шар хайсанд зарцуулсан 750 саяар ЖДҮ эрхлэгчдийг дэмжих байсан"

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

"Шар хайсанд зарцуулсан 750 саяар ЖДҮ эрхлэгчдийг дэмжих байсан"

"Шар хайсанд зарцуулсан 750 саяар ЖДҮ эрхлэгчдийг дэмжих байсан"

“Монголд бид үйлдвэрлэв" ТББ, "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг Засгийн газраас шаардаж буйгаа өнөөдөр /2019.06.24/ мэдээллээ. Тэрбээр ганцхан хоногийн салхинд нурж унасан  шар хайсанд  750  сая төгрөг зарцуулахын оронд олон арван жижиг дунд үйлдвэрлэгчийг дэмжих боломжтой байсныг тодотгосон юм.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл тавдугаар сарын 27-ны өдрөөс зургадугаар сарын 10-ныг хүртэл иргэн аж ахуйн нэгж байгууллагаас төслүүд хүлээн авчээ. Нийт 2752 иргэн хамрагдаж, нийт 487 тэрбумын төслийг Улаанбаатар хот болон орон нутгаас хүсчээ.

Орон нутгаас зээл авах хүсэлтэй жижиг дунд үйлдвэрлэгчдийн ихэнх нь 10-30 сая төгрөгийн зээл болон түүнээс дээш 2.1 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг хүссэн болохыг "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг хэлэв. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл Улсын Их хуралд 487 тэрбумыг хэрхэн төсөвт бий болгох тухай ярьсангүй. Жижиг дунд үйлдвэрлэл бол жижиг асуудал биш. Нэг иргэн 3-5 хүнийг ажлын байртай болгодог бол нэг аж ахуйн нэгж байгууллага хамгийн багадаа 10-30 хүн хүртэл ажлын байртай болгодог. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгөөр Улаанбаатар хотод 750 сая төгрөгөөр шар хайс авч, салхинд гурав хонолгүй уналаа. Энэ мөнгөөр хамгийн багадаа 10 сая төгрөгийн зээл хүссэн иргэнийг дэмжсэн бол хэчнээн хүнийг ажлын байртай болгож, цаашлаад аж ахуйн нэгж байгуулах, шинээр ажлын байр бий болгох байсныг тооцох хэрэгтэй. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаггүй Засгийн газрыг огцруулъя гэж ард түмэндээ уриалъя” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж