Монголыг бүтээлцэж яваа эрхмүүд гурван өдөр, нэг дор

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Монголыг бүтээлцэж яваа эрхмүүд гурван өдөр, нэг дор

Монголыг бүтээлцэж яваа эрхмүүд гурван өдөр, нэг дор

Монголын уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгжийн 154 ахлах Механикууд 6 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 3 өдрийн турш техникийн бэлэн байдал, хүч дамжуулах систем, газартай харьцах эд анги, явах анги, гидрийн систем, хөдөлгүүр,  технологийн шийдлүүд, үйлдвэрийн сургалт гээд олон хэрэгцээ шаардлагатай сэдвийн дагуу хамтдаа суралцлаа.

Энэхүү семинарыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас санаачлан “Chief Mechanic Seminar 2019” нэртэйгээр зохион байгуулсан ба жил болгон уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Семинарыг Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаний бүтээгдэхүүн дэмжих хэлтэс, технологийн газар, сургалтын хэлтэс, аналитик инновацийн газрууд хамтран зохион байгуулав.

Анхдугаар “Chief Mechanic Seminar”-ын онцлогоос дурдвал:

  1. Монгол анх удаа хамгийн олон ахлах механикууд оролцсон
  2. 17 өдрийн сургалтын хөтөлбөрийг 3 өдөрт багтаасан
  3. 3 танхимд хуваагдан зэрэг танхимын сургалт орсон
  4. Цэнгэг агаартай Скай Резорт цогцолборт зохион байгуулагдав
  5. Танхимын сургалтаас гадна практик дадлага, үзүүлэн хийсэн.

Семинарын бас нэг онцлог бол ирц бүрдэлт 100% байсан явдал байлаа. Сургалтад  оролцогчид нь сонссон мэдээлэлдээ ихэд сэтгэл хангалуун байгаагаа ярьж байлаа. Энэхүү сургалт, семинар нь Монгол улсад эрчимжсэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилго, ач холбогдолтой арга хэмжээ болсныг салбарын мэргэжилтнүүд онцолсон юм.

Хүнд хортой нөхцөлд, цаг наргүй ажилладаг шилдэг механик, инженерүүд маань алжаалаа тайлах зуур мэргэжлийн багш, зааварлагчдаас нарийн мэргэжлийн үнэтэй цэнтэй мэдээллүүд авлаа. Тодруулбал техник үйлчилгээ ба бохирдол хяналт гэдэг сэдвээр мэдээлэл авсан механик, инженерүүд нь эд ангийн эвдрэл гэмтэл, элэгдлийн эрсдлээ 80% хүртэл буурах боломжтой юм. Сургалт сэдэв бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа, байгаль орчны бохирдлын эсрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг олгож дэлхийн түвшинд засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар байлаа.

Тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл, засварын хувилбарууд гэсэн агуулгаар эвдрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийг буруулах, илүү зардлыг буруулах, операторуудыг үр ашигтай удирдах, эвдэрсэн тохиолдолд хэрхэн хямд өртгөөр засварлах талаар Caterpillar корпорациас санал болгодог хувилбаруудыг танилцуулсан юм. Семинарын үр дүнг дүгнэвэл механикууд нь худалдан авсан техникээ зардал багатайгаар, үр бүтээмжтэй ашиглах, бүтээмжээ нэмэгдүүлэх тал бүрийн ойлголтуудыг эзэмшлээ. Семинарын төгсгөлд Монголын топ уул уурхайн аж ахуй нэгжүүдийн шилдэг инженер, механикч нар Cat-аас баталгаажуулсан итгэмжлэгдсэн сертификат гардан авсан юм.

Тус семинарыг зохион байгуулснаар Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмжид ахиц гарна гэж Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаний зүгээс үзэж байна. Цаашид тус арга хэмжээг илүү олон инженер болон механикуудыг хамруулан хийх нь ач холбогдолтой болохыг оролцогчид онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж