Дэлхийн банк: Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахыг сануулав | News.MN

Дэлхийн банк: Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахыг сануулав

Дэлхийн банк: Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахыг сануулав

Дэлхийн банк: Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахыг сануулав

Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгааг өнөөдөр /2019.06.24/ Дэлхийн банкнаас танилцууллаа. Тус тайланд дурдсанаар, улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатайг Дэлхийн банкны тайланд онцолжээ.

Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь  суурин төлөөлөгч Андрей Михнев  хэлэхдээ “ Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж ирсэн” гэлээ.

Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану "Уул уурхайн салбар 2018 онд төсвийн бодлогын 28 хувийг бүрдүүлсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэх шаардлагатай хэмээгээд, Монгол Улсын татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөхийг зөвлөв.

Монголын Засгийн газрын өр 2010-2016 онуудад огцом нэмэгдсэнийг тайланд дурдсанаас гадна цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нэмэгдэж, төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь болж байгааг онцолжээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлт нь яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнийг төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Иймд мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг тогтвортой болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас санууллаа.

Мөн төсвийн төлөвлөлт сул, ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал бага байгааг тайланд тусгажээ. Түүнчлэн боловсролын салбарын төсвийн зардлыг өртөг өндөртэй тоног төхөөрөмжид зарцуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хязгаарлагдмал байгаа нь анхаарах асуудлын нэг гэжээ.

Мөн тус тайланд насжилт нэмэгдэж байгаа өнөө үед тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага тулгарч буйг тодотгосон байна.

Сануулахад, түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас Монгол Улсын эдийн засаг 2014-2016 онд огцом суларсан. Харин 2017 он болон 2018 оны эхний хагаст эдийн засаг нэлээд сэргэж, 2016 онд 1.2 хувь хүрч байсан ДНБ-ий өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрч өссөн. Энэхүү өсөлтөд түүхий эдийн (нүүрс болон зэс) экспорт нэмэгдсэн билээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baba 2019-06-24 202.131.225.197

zeel avsaar baigaad atgand ni orloo doo, delhiin bankaar zaalgah ch gej dee

Avatar

Зочин 2019-06-24 202.179.25.82

Дэлхийн банкнаас аль болох түргэн салж байж Монгол Улс хөгжих болно. Бид 28 жил ДБ-ны зээл, тусламж, зөвлөлгөө аваад өөдөлсөнгүй. Эд биднийг ядуу хэвээр байлах сонирхолтой байгаа. Хэнд ч хэрэггүй захын нэг эдийн засагчийн хэмжээний "зөвлөгөө" өгчихөөд сууж байдаг. Эднийг Унгар шиг хөөж явуулах хэрэгтэй. Тэгж байж Монгол хөгжинө.

Avatar

Зочин 2019-06-24 139.5.216.141

эдийн засгийн реформ хэрэгтэй. Хурэлсух хурандаад энэ бол дэндуу ахадсан ажил. жмжиг сажиг бух зээлийг зогсоо

Avatar

Зочин 2019-06-24 66.181.178.60

ЭДИЙН ЗАСАГГҮЙ БАЙЖ ЯМАР ЮМНЫХАА РЕФОРМ ХИЙХ ГЭЭД БАЙГАА АЦ ВЭ ЧИ?

Avatar

Зочин 2019-06-24 178.196.87.18

Hoshnogo Hurelsuh Mongoliig elgeer ni hevtuullee.

Avatar

Зочин 2019-06-24 66.181.161.116

Ми овогтын гар хөл Эрдэнэбатын үед Монгол улс жаргал цэнгэлийн манлайд хүрч байсан гэж хэлэх гээд байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж