“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо | News.MN

“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо

СУМЪЯАБАЗАР

“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо

“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо

Залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд томоохон түлхэц болдог “Сонгино лиг-2019” тэмцээн долоон 7 хоногийн турш үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгтэйгээр  хоёр дахь жилээ зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны шилдэг баг тамирчид оролцсон юм.  “Сонгино лиг-2019” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Г.Алтаншагай, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Д.Ундармаа болон хорооны Засаг дарга нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Дүүрэг орон нутгийнхаа нүүр царай болсон залуус спортоор хичээллэж, өөрсдийн сонирхсон спортоороо дүүргийнхээ нэр хүндийг өсгөж байгаад баяр хүргэе. Цаашид ч залуусаа бүрэн дэмжих болно. Манай дүүргийн Засаг дарга ч мөн сагсан бөмбөгийн спортод амжилт гаргасан залуусаа дэмжиж ажиллаарай. Бүх тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

Энэ жилийн тэмцээнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооны шүүгч, Улсын шүүгч Ж.Мөнхзаяа тэргүүтэй мэргэжлийн шүүгч баг хамт олон өндөр түвшинд зохион байгуулсан юм. Ингээд “Сонгино лиг-2019”-д СХД-ийн 11 дүгээр хорооны баг тамирчид аваргалж, шилжин явах цом, 1.5 сая төгрөг, өргөмжлөл, гарын бэлгээр шагнууллаа. Харин удаах байрт 19-р хорооны I баг орж, сая төгрөг, өргөмжлөл, гарын бэлгээр шагнуулсан бол гуравдугаар байрт 12-р хороо орж, 700.000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлгээр урамшууллаа. Энэ жил баг тамирчид эн тэнцүү өрсөлдөж, тэмцээн сонирхолтой өрсөлдөөн ихтэй болсон тул тусгай байр шалгаруулж, дөрөвдүгээр байрт 28 дугаар хороо орон 300.000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлгээр урамшуулав.

Энэ үеэр долоо хоног бүр шилдэг байсан тамирчдыг мөн тэмцээнд тусгайлан зориулж хийдэг “Шилдэг тоглогчийн цом”-оор 7 тамирчныг шагналаа. Түүнчлэн бэлгэдлийн 5 тамирчныг шалгаруулсан бол “Үнэ цэнэтэй” нэг тоглогчийг шалгаруулан шагнасан юм.  Тэмцээнийг шүүн явуулсан шүүгчид энэ жилийн “Сонгино лиг-2019” сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй тамирчид насны хувь залуужсаны зэрэгцээ ур чадварын хувьд өссөн, баг бүрт лигийн тоглогчид орсон байгааг онцлон хэлж байв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж