Дэлхийн номын компани Ерөнхийлөгчийн намтрыг онцлов

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн номын компани Ерөнхийлөгчийн намтрыг онцлов

Дэлхийн номын компани Ерөнхийлөгчийн намтрыг онцлов

Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнх “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг нь англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээг  "Penguin random house" компанитай  байгуулжээ. Гэрээнд заасны дагуу хоёр номыг ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Эхний ээлжинд ном тус бүрийг хоёр хэлээр  20 мянган хувь хэвлэх аж. Тус компанийн зүгээс Ерөнхийлөгчийн намтартай холбоотойгоор дахин нэг бүлэг нэмэх санал ч гаргасан гэнэ.

Penguin Random House (PRH) анх 1800 оноос Британид үүссэн домогт компани бөгөөд эдүгээ АНУ-ын давуу эзэмшилтэй энэ компани Британийн  Pearson plc, Германы хэвлэл мэдээллийн  Bertelsmann компаниуд хувьцааг нь хамтран эзэмшдэг үндэстэн дамнасан групп юм. 2013 оны байдлаар, "Penguin Random House" компани дэлхий даяар 10 000 орчим ажилтантай, 250 салбар нэгжтэй, жил бүр 15 000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг гэсэн мэдээ буй.

Сонирхуулахад, “Миний мэдэх женко Баттулга”  номыг 2015 онд бичсэн бөгөөд англи, орос  хэлээр орчуулагдсан билээ. Харин “Санкара” эссэ романыг 2018 онд хэвлэн гаргаж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж