“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо | News.MN

“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо

“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо

“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2019 оны 06 дугаар сарын 21-ээс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.

Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хяргас нуурын хөвөөнд баригдсан “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Тус сургалтын төвийг Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр барьж байгуулаад байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдлээ.

Увс аймгийн Хяргас нуурыг зорин жилдээ 30-40 мянган гадаад, дотоодын жуулчид ирдэг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж