Алдарын ерөөлтэй “Арвайн үндэс”-ийнхэн

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Алдарын ерөөлтэй “Арвайн үндэс”-ийнхэн

Алдарын ерөөлтэй “Арвайн үндэс”-ийнхэн

Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг нь хорвоогийн жам. Монголын үндэсний компани “Арвайн үндэс” нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ бусдын сайн сайхны төлөө багагүй хувь нэмэр, дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Тархины саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчид сүүлийн үеийн технологи буюу компьютер график ашиглан хөдөлгөөнт аргаар уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахад “Арвайн үндэс”-ийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэнд баяртай байгаагаа тэд нүүр номоор дамжуулан илэрхийлсэн байна. Тодруулбал, “Монголын маань үндэсний үйлдвэр “Арвайн үндэс” компанийн зүгээс бидний үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжсэнд талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэн бүтээгдэхүүн тараахаас илүү нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаад талархлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний зорилгыг дэмжин ажиллаж  урам өгсөн “Арвайн үндэс”-ийнхэнд баярлалаа” хэмээн “Дижитал арт галерей” үзэсгэлэнгийн уран бүтээлчид талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.

Хүүхдийн урлан бүтээх төвд уг үзэсгэлэн энэ сарын 20-23 өдрүүдэд үзэгчдийн хүртээл болсон билээ. Ерөнхий зохион байгуулагч G.S Consultancy хамт олонд талархал илэрхийлэхийн ялдамд хамтран дэмжиж ажилласан “Арвайн үндэс” компани, Akuma, Хүүхдийн Урлан Бүтээх төв, Шуурхай зар, B&M led, зэрэг олон компаниудад талархал илэрхийлье. Фокус солонгос жаазны хамт олны бэлэглэсэн уран зургийн гоёмсог жаазаар “гангарсан” хөгжлийн бэрхшээлтэй болон тархины саажилттай иргэдийн уран бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Хариу бодоогүй тус хамгаас үнэтэй гэж үгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж