Турк улсад өнгөрсөн ням гаригт зохион байгуулагдсан Истамбул хотын даргын дахин сонгуулийн хамгийн сүүлийн үр дүнгээр тус улсын эрх баригч нам ялагдал хүлээсэн байна. Сонгуулийн санал асуулгад оролцсон сонгогчдын 54 хувь нь сөрөг хүчнээс нэр дэвшигч Экрем Имамоглуг дэмжиж, түүний төлөө саналаа өгчээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Экрем Имамоглу Истамбул хотын даргын сонгуульд ялалт байгуулсан ч эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам санал хураалтын зөрчлүүд илэрсэн талаар гомдол гаргасан тул сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг Туркийн Сонгуулийн хороо гаргасан билээ.
Шударга ёс, хөгжлийн намаас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Бинали Илдирим ням гаригийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрчээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотын шинэ даргад твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна. Гэвч энэ үр дүн “Истанбулд хэн ялна, тэр Туркэд ялна” хэмээн хэлж байсан Р.Эрдоганы хувьд томоохон цохилт болсон хэмээн ажиглагчид үзэж буй аж.
Экрем Имамоглу сонгуулийн дүнгийн талаар “Хот болон улсын хувьд "шинэ эхлэл" боллоо. Бид Истамбулын түүхэнд шударга ёс, тэгш эрх, хайр хүндлэл гэсэн шинэ хуудас нээж байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: ВВС
НАЙМААЛЖ 2019-06-24 202.9.43.15
ЭРДОГАН МАШ ОЛОН ХҮГИЙГ ШОРОНД ХИЙЖ БАЙГАА ОЮУНЭРДЭН БАТЗАНДАН НАР Ч ГЭСЭН ОДОО ИХ ОЛОН ХҮНИЙГ ШОРОНД ХИЙНЭ ГЭЭД ХӨӨРӨӨД ДЭВЦЭЭД БАЙГАА БИЗДЭЭ
зоин 2019-06-24 202.9.43.15
эрдоган нь харгис хэрцгий өөдгүй нөхөр
бөгөөд путины дэмжлэгтэй гээр туркэд дарангуйлал тогтоохыг оролдоод байгаа манайд ч гэсэн орос өөрийн хүргэнээ ерөнхийлөгч болгоод байгаа юм бишүү
Зочин 2019-06-24 202.126.89.193
Erdoganii deglemiig tyrkyyd ni neg ih demjdeggvi l yum bna daa!