2018 оноос эхлэн Бодь даатгал ХХК үйл ажиллагаандаа дэвшилтэт технологиудыг /INSURETECH/-ийг хэрэгжүүлж эхэлснээр даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам боловсронгуй болгож, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ улам ойртсоор байна.
Орчин үеийн хурдацтай хөгжил, хотын нягтаршил, цаг завгүй ажил зэргээс болж бидний амьдралын хэмнэлд цахим худалдаа маш чухал шаардлагатай болсон цаг үе.
Үүний нэг шийдэл болох даатгалын бүтээгдэхүүн болон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Бодь даатгал компани даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар буюу онлайнаар хүргэж эхэлснээр салбартаа хамгийн анхны цахим үйлчилгээг нэвтрүүлсэн компани боллоо.
Тус компани цахим ертөнцийг ашиглан “онлайн даатгал”-ыг нэвтрүүлэн хамгийн түгээмэл хэрэглэгдэх даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал:
- Фейсбүүк чатаар АЛБАН ЖУРМЫН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
- Компанийн вэб хуудас bodi-insurance.com сайтаар ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ
- ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН АЯЛАЛЫН ДААТГАЛ-ыг онлайнаар хийж байна.
Даатгалаа хийлгэхийн тулд замын түгжрэлд орон үйлчилгээний цэг дээр очих, даатгалын тохиолдол буюу осол болоход цагдаа дуудах, цагдаагийн тодорхойлолт авах, үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх гээд маш их цаг хугацаа шаардсан процесс байдаг.
Гадаадын хөгжингүй орнууд болох Япон, АНУ, Солонгос, Япон зэрэг улсад нөхөн төлбөрийг шийдвэрлэх, түүнийг олгох явц дунджаар 20-30 өдрийн дотор шийдвэрлэдэг бол Монголд энэхүү үйл явц нь 20 минутын дотор шийдвэрлэгдэж эхэллээ.
2019 оноос эхлэн зам тээврийн осол гарсан тохиолдолд компанийн харилцагчийн үйлчилгээний алба шууд утсаар холбогдон бүх шаардлагатай зааварчилгааг харилцагчид өгснөөр ослын тохиолдол болон бичиг баримтын бүрдүүлэлт зэргийг харилцагч цахимаар илгээж байгаа нь цаг хэмнэсэн ухаалаг шийдэл болсон байна.
Бодь Даатгал компани онлайн такси үйлчилгээний платформтай хамтран Улаанбаатар хотод 5-10 минутын дотор ослын газарт шуурхай хүрч ажиллахын зэрэгцээ “цахим үнэлгээ”-г газар дээр нь хийж нөхөн төлбөрийг цаг алдалгүй шийдвэрлэж байна.
Цаасан хэрэглээг бууруулж, компанийн үйл ажиллагааны шат дамжлагыг багасгах, хэрэглэгчдийн цагийг хэмнэх зорилгоор компани “цахим е-оффис”-ийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нөхөн төлбөр шийдвэрлэх процесс 20 минут болж харилцагчдын талархлыг хүлээгээд байна.
Ийнхүү цаасан дээр шийдвэрлэгддэг нөхөн төлбөр “цахим нөхөн төлбөр” болж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авдаг боломж бүрджээ.
Холбоотой мэдээ