Дунд сургуулийн 6 дугаар ангид байхдаа хэтэрхий амиа тоглолт гаргаж байснаасаа болж төрсөн ээждээ хүртэл "бүүлүүлж" байсан Андре Игуадало өнөөдөр NBA-ийн финалын MVP шагналыг хүртээд байна. Тэр "бүүлүүлэх" хүртлээ багийнхаа хамгийн шилдэг нь байлаа. Гэвч түүний ээж хүүгээ жинхэнэ сагсан бөмбөг тоглохыг нь харахыг хүссэн нь тэр байсан аж.
Түүнийг дунд сургуульд байх үед ээж нь болох Линда Шанклин үргэлж хүүгийнхээ тоглолтыг үздэг байсан бөгөөд үзэгчдийн сандалаас "бөмбөгөө дамжуул" хэмээн үргэлж орилдог байсан гэнэ. Чикаго хотын Спрингфиелдын дунд сургуулийн хамгийн шилдэг тоглогч төрсөн эхээрээ "бүүлүүлж" байж сагсан бөмбөгийг илүүтэйгээр ойлгох болсон нь хачирхалтай.
Түүний ээж нь талбайн гаднаас "Золиг мин, чи бөмбөгөө дамжуулах хэрэгтэй. Чи багийнхаа цорын ганц тоглогч нь биш шүү. Чи онооны дийлэнхийг нь аваад байгаа нь маш муухай харагдаж байна." хэмээн орилж байсан гэнэ. Линда энэ талаар дурсан ярихдаа "Тэр эр хүн шиг байсан, өөрийгөө ямар хөгийн новш шиг зан гаргаж байснаа миний хүү ухаарч чадсан юм" хэмээн хожим нь дурсан ярьсан байдаг аж.
Ээж нь хүүгээсээ жинхэнэ сагсан бөмбөгийн тоглолт харахыг хүсээгүй бол өнөөдрийн Игги арай л өөр төрлийн сагсан бөмбөгч болж болох байсан биз.
Игги тэр тоглолтын дараа "Тэр намайг бүүллээ, тэр миний ээж шүү дээ" гэж гомдолж байсан ч өнөөдөр ээжийнхээ шүүмжлэл, зөвлөгөөний ачаар NBA-ийн аварга цол, Финалын MVP шагналыг хүртэж чадсан нь гайхалтай.
Голдэн Стэйт Уарриорс багийн туслах дасгалжуулагч Аризонагийн их сургуулийн багийн анд Льюк Уолтон өнөөдрийн тоглолтын дараа Иггийн талаар хэлэхдээ:
"Тэр энэ шөнийн турш баг хэрэгтэй байгаа бүхнийг олж харж итгэмээргүй тоглолтыг үзүүллээ. Тэр бол энэ лигийн онцгой ур чадвартай тоглогчдын нэг, яагаад гэвэл энэ лигт тоглож байгаа хэн бүхэн өөрсдийн статистик үзүүлэлтийн төлөө тоглодог шүү дээ. " хэмээн хэлсэн байна.
Энэ улирлыг эхлэх хүртэл 758 тоглолтонд оролцохдоо бүгдэд гараанд гаран тоглож байсан Иггид Стив Керр дасгалжуулагч чи сэлгээнээс тоглуул багт илүү үр дүнтэй хэмээн хэлэхэд Игги үг дуугүй биелүүлж байсан бөгөөд багийнхаа төлөө юуг ч золиосолж чадах тоглогч болохоо үүгээрээ харуулж чадсан юм. Игги энэ улирлын эхэнд багийнхаа ахлагчаар томилогдсон бөгөөд өөрийн ахлагчийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж чадлаа.
Игги финалын цувралын сүүлийн 3 тоглолтонд эргэн гараанд гаран тоглосноороо багт ямар нөлөө авчирч чадах тоглогч болохоо Лэброн Жэймс дээр хийсэн хамгаалалт болоод эгзэгтэй үед авч чадах чухал оноонуудаараа харуулж, улмаар анх удаагаа финалын MVP шагнал, NBA-ийн аварга цолыг хүртэж чадсан билээ.
Тэр үдэш бүр 10 довтолгоогоо унагаж байгаагүй ч энэ Дэлхийн хамгийн шилдэг тоглогчийг тоглолт бүрт 10 довтолгоогоо алдуулж чадах хэмжээний хамгаалалтыг хийж чадсан билээ.
Тэр бол энэ цувралын жинхэнэ MVP!!!
Голдэн Стэйт Уарриорсын багийн 2 ахлагч, 2 уулаа MVP шагналыг хүртэж чадсан нь үнэхээр гайхалтай. Стэф улирлын MVP, Игги финалын MVP!!!
Эх сурвалж: www.mminfo.mn