АНУ-ын Геологийн албанаас даваа гаригт мэдээлснээр, Индонезийн алслагдсан бүс нутаг, Банда тэнгис орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч цунамийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээлэл ирүүлээгүй байна. Газар хөдлөлт 136 км-ын гүнд болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүний тухай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа аж.
Хавайд төвтэй Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс мэдээлснээр, Номхон далайн бүс нутагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш цунамийн аюул бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: THE REUTERS