Урин дулааны улиралд аялж зугаалах, агаар салхинд амардаг улирал эхэлж буй. Энэ үед хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд нарших эрсдэл өндөр байдаг. Тиймээс наршилтаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Наршилтаас сэргийлэх
- Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
- Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
- Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
- Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
- Хурц наранд удаан явахаас зайлсхийх
- Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
- Хүйтэн ус, шүршүүрт орох
Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг
- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Бие суларч ядрах
- Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
- Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
- Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,
Наршилтын үед үзүүлэх анхны тусламж
- Эмнэлэгт яаралтай хандах
- Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
- Нойтон алчуур толгойд нь тавих
- Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
- Бүлээн шингэн уулгах
Өндөр настан, хүүхдүүд, тамирчид, гадаа ажиллаж байгаа хүмүүс нарших эрсдэл өндөртэй байдаг бөгөөд наршилтаас сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байх ёстой гэдгийг эмч нар зөвлөж байна.
Холбоотой мэдээ