Улсын хэмжээнд 17083 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 17083 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд 17083 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.06.18/

 

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 17083 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3953 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

alt

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Ойрхи-Дорнодын Коронавирүст халдвар:

БНСУ-д нийт 162 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 11.3%.

5,586 ойрын хавьтал (5,238 гэрийн хяналт; 348 эмнэлэгт)-ыг илрүүлэн хяналтад авсан байна.

Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ

Хилийн нэвтрэн орох цэгийн хяналт:

6 дугаар сарын 17-нд БНСУ-аас нийт 508 зорчигч ирж,эрүүл мэндийн хуудас бөглөсөн байна. Ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зорчигч байхгүй.

 Эх сурвалж: МХЕГ

Эбола вирүст халдвар:

2015 оны 06 дугаар сарын 14-ний байдлаар 27406 тохиолдол, 11233 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 33 хүн шинээр мэдээлэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Эх сурвалж: http://www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж