"Никитон" ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

"Никитон" ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлажээ

"Никитон" ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлажээ

Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлаг  25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж,  эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна.

Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа  Төв цэнгэлдэх хүрээлэнд  сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт хийхээр төлөвлөж буй нь энэ бөгөөд тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж