Саудын арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед Бин Салман хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зорилгоор энэ долоо хоногт Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа талаар Даваа гаригт Сөүл дэх албаныхан мэдээлсэн байна. Айлчлал Лхагва гаригт эхэлж, хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогч орны хаан ширээг залгамжлагч 1998 оноос хойш тус улсад айлчилж буй анхны тохиолдол аж.
Саудын Арабын дефакто удирдагч гэгддэг, Батлан хамгаалахын сайд Мохаммед бин Салман ирэх Лхагва гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзана хэмээн Мүн-ий албанаас мэдээлжээ. Айлчлалын хүрээнд хоёр тал эрчим хүчний болон нийтийн үйлчилгээний салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах талаар Өмнөд Солонгосын албаны хүн “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Саудын араб нь Өмнөд Солонгосын хамгийн том газрын тосны нийлүүлэгч ажээ. Өмнөд Солонгос 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар, 101.5 сая баррель газрын тос импортолсон нь өмнөх жилийнхээс 2.7 хувиар буурсан үзүүлэлт болох талаар тус улсын Солонгосын үндэсний нөөцийн корпорацийн (KNOC) мэдээнд дурджээ.
Өмнөд Солонгос Саудын Арабын цөмийн эрчим хүчний төслийг сонирхож буй аж.
Эх сурвалж: THE REUTERS
Холбоотой мэдээ