Жүжигчин Т.Бархүү “Яг түүн шиг” шоунд дахин “үзүүрлэв”

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Бархүү “Яг түүн шиг” шоунд дахин “үзүүрлэв”

“Боловсрол суваг” телевизийн цэнхэр дэлгэцнээ өчигдөр /2019.06.23/ “Яг түүн шиг” шоуны найм дахь дугаар үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн дугаарын шилдэг оролцогчоор дуучин П.Баярцэнгэл хамгийн өндөр оноог авч, ялагчаар тодорлоо.

“Яг түүн шиг” шоуны шилдэг, авьяаслаг оролцогчдын нэг бол жүжигчин Т.Бархүү. Тэрбээр өнгөрөгч ням гаригийн дугаарт дахин үзүүр түрүүнд үлдэж, дуучин П.Баярцэнгэл шүүгч болон оролцогчдоос хамгийн өндөр оноог авч, ялагч болсон нь зарим үзэгчдийн дургүйцлийг хүргэв.

Ирэх долоо хоногт шоуны хагас финалын тоглолт болно. “Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоуны супер ялагчаар  хэн тодрох нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Учир нь жүжигчин Т.Бархүү баззердсан дүр болгоноо тун чадварлаг дуурайж, үзэгчдийг гайхашруулаад байгаа ч энэ улиралд дуучин Б.Халиунтай дуэт дуулж ялагч болж байсан ч ганцаараа түрүүлж байгаагүй юм. Өмнөх дугаарт жүжигчин Т.Бархүү дуучин Г.Сүндэрмаатай оноогоороо өрсөлдөж, дуучин бүсгүй оролцогчдын оноогоор тэргүүлж, ялагч болсон. Зарим үзэгчид “Бүх оролцогчид заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу” гэх шүүмжлэлийг ч хэлж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж