Хүүхдийн зуслангууд 6-р сарын 20-оос үйл ажиллагаагаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд 6-р сарын 20-оос үйл ажиллагаагаа эхэлнэ

Энэ онд Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн баяр төдийгүй хүүхдийн зуслангийн эхлэх хугацаанд өөрчлөлт орсон. Нийслэлийн хэмжээнд 6-р сарын 8-ны өдөр хүүхдийн зүслан эхлэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин манай аймгийн тухайд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэнд үндэслэн 8-15 насны хүүхдүүдийн дундах улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдээгүй байгаа учраас зуслангийн үйл ажиллагааг 6-р сарын 20-оос эхлүүлэхээр болжээ.
 
 
Янзага болон, Энэрэл зуслан 6-р сарын 20-оос хүүхдүүдээ хүлээн авах бол Найрамдлын Эрдэнэс зуслан 6-р сарын 25-аас үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Улаанбурхан өвчний дэгдэлт оюутан залуучуудын амралт эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд буурах хандлагатай байгаа бол сум баг зэрэг хөдөө орон нутгуудад дэгдэлт нэмэгдэж болзошгүй байгааг хэлж байна.
 
Манай аймгийн тухайд 8-15 насны хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэхгүй байгаа ч өдөрт 4-5 тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Тиймээс зусланд 0-8 насны хүүхдүүд болон 16-аас дээш насныхныг хүлээн авахгүй гэдгийг хэллээ. Түүнчлэн зусланд явах хүүхдүүд эрүүл мэндийн шинжилгээг үнэн зөвөөр өгч дархлаажуулалт заавал хамрагдах шаардлагатайг анхаарууллаа. Эрдэнэт хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний оноштой 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж