Хонконгийн хууль тогтоогчид өнөөдөр /VI.18/ Бээжингийн санал болгосон сонгуулийн шинэчлэлийн багцыг батлахаас татгалзжээ. Энэ бол Хонконгийн ардчилалын ирээдүйг шийдвэрлэх чухал сонголт байв.
Хонконгийн засгийн газрын албаны хүмүүс БНХАУ-ын төв Засгийн газрын гаргасан шийдвэрт үндэслэн сонгуулийн шинэчлэлтийн төлөвлөгөөг гаргасан байв. Шинэчлэлтийн багцад 2017 онд Хонконгийн ерөнхийлөн захирагчийг шууд сонгуулиар сонгохыг зөвшөөрсөн ч нэр дэвшигчдийг Бээжингээр урьдчилан хянуулах болзол тавьжээ.
Хонконгийн хууль тогтоох байгууллагын 28 гишүүн Бээжингийн дэмжлэгтэй сонгуулийн шинэчлэлтийг эсэргүүцсэн бол найм нь дэмжжээ. Хуралдаанд 70 гишүүний 37 оролцсон байна. Энэ үеэр Хонконгийн ардчилалын төлөө тэмцэгч олон зуун хүн гадаа жагссан байжээ.
Бээжингийн сонгуулийн шинэчлэлтийн санал нь өнгөрсөн онд Хонконгод олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, суултыг өдүүлсэн юм. Хонконгийн ардчилагчид ерөнхийлөн захирагчаа Бээжингээс хараат бусаар сонгохыг шаардан суулт, жагсаал эхлүүлсэн нь гурван сар орчим үргэлжилж, мөргөлдөөн, хүч хэрлэснээр дуусгавар болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press