Автобуснуудыг хянадаг боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Автобуснуудыг хянадаг боллоо

Нийтийн тээвэрт явж буй автобуснуудыг тогтмол хянах “Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлагын төв”-ийг өнөөдөр нээсэн байна. Ирэх сараас нийтийн тээврийн шинэчлэлийн ажил эхэлж байгаа. Энэ хүрээнд автобуснуудыг цахим системд шилжүүлэх ажил хийгдэж буй юм. Үүний нэг хэсэг нь удирдлагын төв. Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож байгаа бүх автобусыг тогтмол хянах юм.

Автобуснуудыг цахим системд шилжүүлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг Улаанбаатар смарт карт компани хариуцан ажиллаж байна. Эхний ээлжинд 1100 гаруй автобусанд цахим системийн төхөөрөмжийг суурилуулна. Одоогоор эдгээр төхөөрөмж Монгол Улсад ирсэн, суурилуулах ажил үргэлжилж байгаа аж. Албаныхны мэдээлж буйгаар ирэх сарын таван гэхэд автобусанд суулгаж дуусах юм. Мөн эхний ээлжинд иргэдэд олгох 700 мянган смарт картыг оруулаад ирсэн байна. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулах юм.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж