Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн дэргэдэх их сургуульд хэвтэн эмчлүүлж байгаа О.Дөлгөөний биеийн байдал хүнд байна. Тэрбээр NBA-ын финалын тоглолтыг үзэхээр зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-ыг зорьсон юм. Гэвч маш салхин цэцэг хүндэрснээс комд оржээ. О.Дөлгөөнөөг аврах ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах арга байгааг мэргэжилтэнүүд хэлжээ. Түүний хувьд АНУ-д очсон хойноо салхин цэцгийн халдвар авсан учир дотор эрхтнүүд нь эхнээсээ ажиллагаагүй болж одоогоор бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд ороод байна.
Элэг шилжүүлэн суулгах хагалгаа 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг болох бөгөөд ойролцоогоор тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэнэ. Хандив цуглуулах аяныг дасгалжуулагч, баг хамт олон, ар гэрийхэн нь зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 150 сая төгрөг цуглаад байгаа юм байна.
Сошиал орчинд өрнөөд буй #Pray4Dulguun аян нь Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас хандив авах боломж бүрдэх аж. Тиймээс энэхүү хаштагийг ашигласан коммент нэг бүр үнэ цэнэтэй болох юм.
АНУ-д донор шаардлагатай өвчтөний жагсаалтад орсон ч одоогоор хэзээ донор олдох нь тодорхой бус байна. Түүний гэр бүлээс донор болох хүсэлт гаргасан ч АНУ-ын хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариуг өгчээ.
О.Дөлгөөн 2019 оны оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон ч биеийн байдал нь гэнэт муудаж, хүнд хэлбэрт ороод байна.
2018-2019 оны сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 40 баг өрсөлдөж, “Этүгэн Ирвэсүүд” баг аваргын алтан медалийг хүртсэн. Тус багийн тоглогч О.Дөлгөөн финалын үнэ цэнэтэй тоглогч болж, NBA-ийн тоглолтыг үзэх эрхтэй болсон юм.
2018 оны Дээд лигийн плей-оффт “Хас” –“Этүгэн” багууд таарч цувралын дөрөв дэх тоглолт болсон. Уг тоглолтод “Хас” хожиж цааш өрсөлдөх эрхээ авсан ч О.Дөлгөөн их тааруу тоглож байснаа тухайн үед хуучилж байв. Гэхдээ тэр энэ жил оюутны лигийн шилдэг нь болсон.#Pray4Dulguun
Холбоотой мэдээ