УИХ-ын дарга гишүүддээ амралт өгөв

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга гишүүддээ амралт өгөв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын дарга З.Энхболд аль кнопоо дарахаа мэдэхээ байтлаа ядарсан гишүүддээ оройн амралт өгсөн юм. Тодруулбал

Шүүх байгуулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах гэсэн ч ирц бүрдээгүй. Нэмж гишүүд орж ирэх хүртэл УИХ-ын дарга туршилтын санал хураалт явуулсан. Харамсалтай нь зарчмын зөрүүтэй санал унасан учраас УИХ-ын дарга туршилтаа зогсоож ийнхүү маргааш өглөө болтол амралт өгсөн юм. Энэ асуудлаар үргэлжлүүлэн Хуульзүйн байнгын хороо хуралдаж, туршилтаар унасан саналаа дэмжүүлэх үүрэг хүлээлээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж