Тайваний тамирчин Ли Жи Кай алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Тайваний тамирчин Ли Жи Кай алтан медаль хүртэв

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн 6-р сарын 19-ний өдрөөс 22-ний өдрийн хооронд “Буянт-Ухаа” спорт ордонд зохиогдож байна. Тайваний тамирчин Ли Жи Кай нь 6-р сарын 20-ны өдөр спортын гимнастикийн бүх төрөлд нийт онооны дундажаар алтан медаль хүртэж, “Спортын гимнастикийн хаан” хэмээх алдарыг хүртлээ. Энэ нь Тайвань Азийн аварга шалгаруулах тэмцээний түүхнээ анх удаа нийт онооны дундажаар бүх төрөлд алтан медаль хүртэж буй явдал бөгөөд Тайваний тамирчид 13 жилийн дараа дахин Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байгаа явдал юм.

Тайваний багийн ахлагч, Тайваний Спортын гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн дарга Тун Ниэнь Куань хэлсэн үгэндээ “Ли Жи Кай өнгөрсөн онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бариултай модон морь төрлөөр алтан медаль хүртсэн. Энэ онд Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөөх Дохад болсон тэмцээн болон Мельбурн хотноо болсон тэмцээнээс нийт 2 алтан медаль хүртсэн. Ирэх онд Токио хотноо болох Олимпын эрхийн төлөөх тэмцээнд амжилттай оролцоно гэж найдаж байна.”

Монгол Улс Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт 19 улс орны 140 гаруй тамирчид оролцож буйгаас Тайваний баг энэ удаа 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, залуус эзэлдэг тул хотын удирдлагын зүгээс өсвөр үе хүүхэд залууст зориулсан спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч ажилладаг. Энэ удаад Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай байгуулж байгаа нь хүүхэд багачууд, өсвөр үе, залуус спортын гимнастикаар сонирхон хичээллэхэд таатай нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж