Театр, музей зэрэг урлаг соёлын үзвэрийн тасалбар худалдаж аваад хүндэтгэх шалтгааны улмаас үзэж чадаагүй бол тасалбарын үнээ буцаан авах боломж хэмээн Төрийн Думын Соёлын асуудал эрхэлсэн хорооны дарга Елена Ямпольская РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярилаа. Өвчтэй байсан, ойр дотны хэн нэг нь нас барсан зэрэг тохиолдлыг хүндэтгэх шалтгаан гэж үзэх бөгөөд ингэхдээ эдгээр тохиолдлоо баримт бичгээр баталгаажуулах ёстой ажээ.
Тасалбарын хууль бус сүлжээтэй тэмцэх хуулийн төслийг Төрийн Дума баталсан бөгөөд уг хуульд дээрх зохицуулалт орж байгаа юм. Чеховын нэрэмжит Москвагийн драмын театрын тасалбарын худалдаатай холбоотой дуулиан 2018 онд дэгдсэний дараа Засгийн газар энэ хуулийн төслийг Думад өргөн барьсан юм. Тасалбар дээр бичээтэй байгаа үнээс илүү үнээр худалдан борлуулах, тасалбарыг дамжуулан борлуулах эрх бүхий этгээд нь тасалбарын үнийн 10 хувиас ихгүй шимтгэл авна зэрэг заалтууд хуулинд тусгагдсан. Хууль 2019 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ