“Хэзээ сайхан амьдрах вэ”

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

“Хэзээ сайхан амьдрах вэ”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр 17 дахь удаагаа телевизээр иргэдийнхээ асуултад шууд хариуллаа. Дөрвөн цаг үргэлжилсэн шууд нэвтрүүлгийн үеэр Оросын жирийн иргэдээс авхуулаад бүс нутгийн Амбан захирагч, яамны сайд хүртэл асуулт асууж, дэлгэрэнгүй хариултыг Ерөнхийлөгчөөсөө сонслоо.

Дөрвөн цагийн туршид ирсэн асуултуудаас хамгийн их давтагдсан нь “хэзээ сайхан амьдрах вэ”, “залуучууд яагаад архинд орж байна вэ”, “жижиг хотууд яагаад мөхөж байна вэ” гэсэн асуултууд байжээ. Анхны асуултыг Калининградын гал сөнөөгч залуу тавьсан бөгөөд тэрбээр сарын 10 мянган рублиэр хэрхэн амьдрахаа асуусан. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь Оросын төрийн гол зорилго, сүүлийн үед хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөтөлбөрүүд бүгд энэ зорилгоор хийгдэж байгааг Путин хэллээ. “Гэхдээ эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Төсөв бүрдүүлэхийн тулд таагүй алхмуудыг хийх болсон. Жишээ нь, НДШ-ийг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл сэргэж, инфляц буурлаа” хэмээн Путин тайлбарлалаа.

Оросын хууль тогтоомжоор амьжиргааны баталгаажих түвшин 11280 рубль байхад гал сөнөөгч яагаад 10 мянган рубль авч байгааг Ерөнхий Путин гайхаж, асуудлыг тодруулахаа амлалаа.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж