Зөв байрлалаар унтвал өглөө эрч хүчээр дүүрэн сэрнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Зөв байрлалаар унтвал өглөө эрч хүчээр дүүрэн сэрнэ

Өглөө бүр босохдоо нэг л тухгүй, толгой өвдсөн мэт мэдрэмжтэй босч ирдэг тохиолдол бидэнд цөөнгүй байдаг. Харин өглөө бүр сэргэлэн цовоо, эрч хүчтэй босохын тулд танд дөрвөн ширхэг дэр, ор бас зөв байрлал хэрэгтэй. Доктор Joseph Bogart хэлэхдээ "Өглөө бүр аз жаргалтай босох нь яг л дахин төрсөн мэт санагддаг" гэжээ. Харин ямар байрлалаар унтвал зөв байрлал болдог талаар хүргэе.

Таны хүзүү, нуруу, нугалам гэх зэрэг эрхтнүүд олон янзын байрлалаар унтаж байгаа тэр үед дасан зохицох гэж зовдог. Харин доктор Joseph Bogart хоёр төрлийн байрлалаар унтахад маш тохиромжтой гэж үзжээ.

Дээшээ харж унтах

Үүнд дөрвөн төрлийн урт, богино дэрнүүдээ засч байрлуулахдаа өөрөө голд нь орж унтаж болохоор засна. Яг дээрх зурган дээр харагдаж байгаа шиг. Хамгийн гол нь хоёр хөлний доор дэр эвж өгөх хэрэгтэй. Мөн хоёр гарыг доош унжуулахгүй тэгш хэмтэй байрлуулах хэрэгтэй гэжээ. 

Хажуу тийш харж унтах

Хоёр дахь байрлал бол хажуу тийшээ харж унтах. Ингэхдээ хоёр хөлний завсар мөн л дэрээ хавчуулж унтах хэрэгтэй бөгөөд нэг гарны байрлал мөн л дэрэн дээр байрлах ёстой. Хэрвээ та энэ хоёр төрлийн байрлалаар унтвал маш сайхан амарч чадна. 

Эх сурвалж: www.hiub.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж