ОУВС-гийн шахалт: Монголын банкуудыг “мөрдөн байцаана”

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн шахалт: Монголын банкуудыг “мөрдөн байцаана”

ОУВС-гийн шахалт: Монголын банкуудыг “мөрдөн байцаана”

МАН-ын Засгийн газар эдийн засгийн гол бодлогоо ОУВС-д өгөөд хоёр жил болж буй бөгөөд хичээл заалгуулж, зааж байгаа хоёрын зүгээс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэх болсон.  Гэвч, гэрийн даалгавраа амжилттай хийж буйгаа “гайхуулах” Сангийн сайдын “сэтгэл ханамж”-ийн цаана, анхаарал татаж байгаа нэг асуудал нь ОУВС-гийн санхүүжилт саатсан гэх асуудал.

ОУВС-гийн гурван жилийн хугацаатай уг хөтөлбөрийн хүрээнд донор орнуудаас болон сангаас нийтдээ 5.5 тэрбумын санхүүжилт авахаар тохиролцсон байдаг. Тухайлбал,  Азийн хөгжлийн банкнаас  900 сая ам.доллар, БНСУ-аас 500 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 600 сая ам.доллар, Японоос  850 сая ам.долларын санхүүжилт авахын тулд Монгол Улс ОУВС-гийн үгээр явахаас өөр аргагүйд хүрсэн билээ.

Товчхондоо, 5.5 тэрбум ам.долларын үнэтэй “сургалт”-ад хамрагдаж буй Монголын Засгийн газарт  ОУВС-гийн зүгээс янз бүрийн шаардлага, шахалт үзүүлэх болсны нэг нь банкны активуудад дахин шалгалт оруулахаар болсон явдал. ОУВС-тай хийсэн тохиролцоо, анхны шаардлагуудын дунд энэхүү шалгалт тусгагдаагүй байсныг эдийн засгийн хүрээнийхэн ч онцолж буй.

 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад 2017 оны намраас ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд шалгалт хийж, активаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн билээ. Эндээс активаа нэмэгдүүлж чадаагүй үндэслэлээр Капитал банк дампуурлаа зарласан бол нэмээд долоон банкинд “Активын чанарын үнэлгээ 2” шалгалтыг хийх шаардлагыг ОУВС-гаас тавих болсон. Үүнийгээ арилжааны банкуудын активаа нэмэгдүүлсэн эх үүсвэр нь “цэвэр” эсэхийг шалгаж байна гэх үгээр тайлбарлаж буй.  Ингэхдээ хөлсний санхүүгийн байгууллагаар банкуулыг шалгуулах болсон гэх яриа ч дуулдаж байна. Монголын хууль тогтоомжтой айгаагүй шаардлага тавьснаас болоод ОУВС болон Монголбанкны дунд үл ойлголцол үүссэн гэх мэдээлэл ч байна..

Харин, хуульд өөрчлөлт оруулах замаар  банкуудад хоёр дахь удаагаа шалгалт явуулахыг ОУВС болон Монголын Засгийн газар тохиролцож, оронд нь тодорхойгүй шалтгаанаар “саатаад” байгаа санхүүжилтээ авах асуудал ч яригджээ. 

2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилтийг  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгохоор 2017 онд хоёр тал тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт “гацсан”, ОУВС-гийн зүгээс Монголын банкуудыг “мөрдөн байцаасны"-хаа дараа санхүүжилтээ үргэлжүүлж олгоно гэсэн шахалт үзүүлж байгаа гэх. Чухам ямар учраас ийм шахалт тавьж байгааг эдийн засгийн хүрээнд хардаж харах хүмүүс олон байна.

    Энэ асуудлаар Сангийн сайдын өгсөн “Монголын арилжааны банкуудад капиталаа нэмэгдүүлэх шаардлагыг ОУВС-гаас өгсөн. Үүний хүрээнд 2018 оны төгсгөл дээр арилжааны банкуудын активын чанарын үнэлгээ хийгдэж, тодорхой тооны банкуудад капиталаа нэмэгдүүлэх үүргийг өгсөн.  Одоо харин ОУВС-гаас капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх гоё тайлбараас санхүүжилт авахын тулд Сангийн яам гадаадын хөлсний байгууллагуудаар Монголын  арилжааны банкуудад “мөрдөн байцаах” аудит  хийхийг зөвшөөрсөн нь тодорхой харагдаж байна. Тиймээс Сангийн сайдад хандаж асуух нь, ОУВС-гийн санхүүжилтээр барьцаалсан шахалтаас болж Монголын банкуудад хийх “мөрдөн байцаах” шалгалт улс орны эдийн засагт  аюул дагуулахгүй гэх баталгаа байна уу?

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж