Хуванцар савны хэрэглээг жилд 10-20 хувь бууруулах үорилготой байгаа хэмээн ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яамны сайд Дмитрий Кобылкин РИА Новости-д мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сард тус яам нэг удаагийн хуванцар аяга, таваг худалдаалахыг хорилохоор зэхэж байгаагаа мөн мэдэгдсэн юм. Харин Үйлдвэр, худалдааны сайв Денис Мантуров эхлээд нийлэг уутны худалдааг хориглох нь зүйтэй, хуванцар сав суулганы худалдааг шат дараатай хориглохгүй бол хэрэгжихгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
“Энэ асуудлыг бид ярилцаж байна. Үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Нэг ширхэг хуванцар сав, аяга, таваг болгоны ард ажлын байр байгаа гэдгийг ойлгож байна. Шууд эрч өөрчлөлт гаргах нь эрсдэлтэй, тиймээс жилдээ 10-20 хувиар хуванцрын хэрэглээг бууруулъя гэсэн саналтай байгаа. Хуванцар эдлэл гэдэг бол том асуудал гэдэг гол шугам хэвээрээ” хэмээн Дмитрий Кобылкин хэллээ.
Яамны саналыг шинжээчид болон шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэхээр зэхэж байгаа тэр хэлсэн байна.
эх сурвалж:РИА НОВОСТИ