Багшийн дээдийн нүхэн гарц олон хүн холхисон их хөлийн газар. Тэр дундаа нүхэн гарцаар олон хүн зорчдог хэдий ч цэвэрлэгээ, засвар үйлчилгээ маш хангалтгүй байдаг талаар иргэд шүүмжилдэг. Бид тус нүхэн гарцыг зорьж байр байдалтай нь танилцлаа. Биднийг очиход шатан дээр ахимаг насны эрэгтэй морин хуурын аязыг донжтой гэгч нь тоглож сууна. Шатаар доош буувал ханын пилта нь элэгдэн, дээврээс нь борооны дусаал гоожсон бололтой шарлаж хөгцөрсөн дүр зураг биднийг угтлаа. Тунелээр цааш алхах тусам ариун цэврийн өрөөний эхүүн үнэр үнэртэж байсныг нуух юун.
Ингээд нүхэн гарцанд байрлах хэд хэдэн лангуугаар орж үзэв. Энд чихэр, жигнэмэг ус ундаанаас эхлүүлээд гоо сайхан, нүдний шил, бичиг хэрэг, гэр ахуйн бараа, түргэн хоол зэрэг олны болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд байх юм. Сургуулиуд амарсан ч эндэхийн гол үйлчлүүлэгч болох оюутан залуус цөөн харагдана. Түрээслэгчдийн сарын төлбөр 200 мянга байдаг бол сарын орлого 300-500 мянга байдаг гэдгийг худалдаачид онцлов.
Нийслэл хотын хэмжээнд явган хүний нүхэн гарц дөрөв байдаг бөгөөд худалдаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй нь Багшийн дээдийн нүхэн гарц. Угтаа бол тус нүхэн гарц нь ашиглалтад ороод арван жилийг ардаа үдсэн гэнэ.
Багшийн дээдийн нүхэн гарцыг Сүхбаатар дүүрэг зуун хувь өмчилдөг юм байна. Харин түрээслэгчдээс олох орлогын 40 хувийг дүүрэг, үлдсэн 60 хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газар авдаг аж. Гэсэн хэдий ч засвар үйлчилгээ хангалтгүй байхын зэрэгцээ, хүчтэй бороо ороход дусаал гоождог талаар түрээслэгчид хэлж байлаа.
Уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргээс хариуцаж засвар хийх ёстой ч өнөөдрийг хүртэл таазнаас нь борооны ус шүүрдэг, түрээслэгчдийн талбай руу ус ордог байдал хэвээр байгаа нь ажиглагдлаа. Албаны хүмүүсийн хэлснээр нийслэлд байгаа гурван явган хүний нүхэн гарцын засвар үйлчилгээнд жилд 100 сая төгрөг төсөвлөдөг боловч тус нүхэн гарц зорчиход тухгүй бохир, заваан байсаар байна. Өөрөөр хэлбэл, багшийн дээдийн нүхэн гарц худалдаа үйлчилгээний зориулалттай ч иргэд зорчиж, үйлчлүүлэх орчин маш хангалтгүй байгааг дээрх дүр зураг харуулах байх.
ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРООД САР ГАРУЙ БОЛЖЭЭ
Дараа нь бид Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцаар орлоо. Цэлгэр, цэмцгэр орчин хийгээд, өнгө үзэмж нэмсэн ханын зургууд нүдэнд туслаа. Уг гарц ашиглалтад ороод удаагүй байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас санаачлан засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм байна. Уг нүхэн гарц нь 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй байсан бөгөөд дөрвөн худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан талаар иргэд шүүмжилсээр ирсэн.
Тэгвэл өнгөрсөн жилээс нүхэн гарцыг засварласнаар дэлхийн жишигт нийцсэн нүхэн гарц "шинээр" бий болжээ. Нүхэн гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдсэн давуу талтай юм байна.
Нийслэл хотод байрлах "төвийн" гудамжны хоёрхон нүхэн гарцыг харьцуулахад ийм байна. Жуулчдын улирал хэдийнээ эхэлж, төвийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед барилга байгууламжийнхаа өнгө үзэмжийг сайжруулах нь нийслэлчүүд бидний нэн тэргүүний асуудал болоод байгаа гэлтэй. Ядаж л засвар, арчлалтын ажлаа тогтмол хийхгүй бол Хүнсий-20-ийн нүхэн гарц ч хэсэг хугацааны дараа Багшийн дээдийн нүхэц гарц шиг болох вий.
> 2019-06-24 49.0.213.213
Дээд талын саравч нь ямар ч архитектур, экстерьер дизайн алга, хөдөөний хөлдүү хар ооркуудын зурсан тураг төсөл чааваас, гадны хүн харвал өмнөөс нь ичиж үхмээр дамшиг даа
Зочин 2019-06-24 202.9.42.209
Энэ жижигхэн газрыг л хар монголчууд бид ямар балиар арчаагуй хотжоогуй будуулэг харанхуй амьдардаг гэдэг нь харагдаж байгаа биз ямар ч узэмжгуй модон пин яг хотын товд тэгээд яасан муухай уутаар хийцэн хоолой шиг юм бэ дээгуур нь навсайссн олон цахилгааны утас тэр нухэн гарц гэсэн тэмдэглэгээ нь хуртэл шал балиар оорк хийцтэй хотоо оорчлье таминээ
С,СҮРЭНЖАВ 2019-06-24 202.9.42.92
БИТГИЙ ХУДЛАА ЯРИАЧ БИ ТЭНД АМЬДАРДАГ ӨДӨР БҮР СОНИНОО ТӨВ ШУУДАНГААС АВДАГ ХҮНДЭЭ,,,,,,, 4 САР ЗАСЧ,,,,,, ӨЧИГДӨР ОНГОЙЛГООД ӨНӨӨДӨР ХААЧИХААР НҮХЭН ГАРЦ НЭЭГДСЭН ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА ,,,,,,,,,,???
Хотыг сандайлсан Ми овогтынхон 2019-06-24 202.179.26.42
МИ ОВОГТЫНХНЫ НҮХЭН ГАРЦУУДЫГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХҮНСНИЙ ХОРИЙН ХОЁР ХАЖУУ ТАЛААР ЯВГАН ХҮНИЙ ЗАМГҮЙ БОЛГОСНООС ХИЧНЭЭН ХҮҮХЭД ХӨГШИД ГЭМТЭЖ БАЙНА! ИДЭХЭД БАС ХЭМЖЭЭ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.ХЭДЭН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСЫГ ГАЗАР ДЭЭРЭЭ НЭМЖ ЦУСЛААД ЯМАР ЯЛГАА БАЙНА?
Зочин 2019-06-24 202.21.108.183
яааг энэ нүхэн гарцаар гарсаан үнэр танар аймшиг агааржуулалтын хоолой тавих хэрэгтэй бана лээ хороололынн явган гарцан дээр хачин хаалгач юмуу хашаач юмуу нэг юм барьж байхаар энд сэнс кондишин тавьаа
Зочин 2019-06-24 43.228.131.110
Тэр худалдаа эрхлэгчдийг хөөж гарга тэгээд л цэвэрхэн болно.
Зочин 2019-06-24 124.158.79.169
БАГШИЙН ДЭЭДИЙН НҮХЭН ГАРЦ БАЯНХУШУУНД Ч ХИЙГЭЭД ГОЛОГДОНО !!! ДЭЭР НЬ БАЙГАА БУЛАЙГ НЬ ХОГЫН ДАВААНД ОРШУУЛСАН ЧИНЬ ДЭЭР ДЭЭ !!! ХОТЫН МӨНГӨӨР ТОГЛОХ ЮМ ДАА !!! ГОО ЗҮЙ ГЭЖ . ХА ХА ХА !!!
УИД 2019-06-24 202.131.245.34
Их дэлгүүрийн урд талд 4 зүгээсээ орж гардаг нүхэн гарц хийвэл маш хэрэгтэй байна даа
Зочин 2019-06-24 203.217.138.1
оюутнууд амарсан хэдий ч цөөн байна, дусаалга гоождог гэх мэтийн элий юм бичих юм даа чааваас гэж ямар сургууль төгссөн охин юм болдоо. амарсан тул цөөн гэж, дусаал гэж мэдэхгүй байж бас сэтгүүлч хийж зай бөглөөд яах вэ
Зочин 2019-06-24 202.9.42.209
Гадна тал нь ямар муухай узэмжгуй оорк юм бэ
Би 2019-06-24 66.181.161.45
Хүнсний 20-н нүхэн гарц сайхан болсон байна.Одоо Багшийн дээдийн гарцыг засаад ийм болгох хэрэгтэй
Зочин 2019-06-24 150.129.141.254
120 мянгатын гүүрэн гарцын нураадаг юм уу нүхэн гарц хийх эсвэл ядаж үзэмжтэй болгомоор
Зочин 2019-06-24 64.119.19.90
Нүхэн гарц барьж буй нэрийн дор Хотын зам гэдэг ко мөнгө идэж заваан хонгил барьсан. Чанартай үзэмжтэй байгууламж барих хэрэгтэй!
Хотын иргэн 2019-06-24 43.242.241.154
Нүхэн гарцанд дотор хүн битгий ажиллуулж амьдруулаачээ!!!! зүгээр л камержуулаад гэрэлтүүлэгтэй болгочих. Хүн байлгаад 00 ажиллуулаад элдэвийн худалдаа наймаа хийлгээд байхаар ийм муухай болж байгаа юм.
иргэн 2019-06-24 202.126.89.175
Нүхэн гарцуудад цэвэрлэгээ ариутгал тогтмол хийж байх хэрэгтэй. 120 -ийн гүүрэн гарцыг буулгаж дээврий нь аваарай. Тэр битүү гүүр өвчин тараах үүр болж байгаа. Хог нус цэр, үнэр аймаар шүү. Задгай болговол сайхан болно.
Зочин 2019-06-24 64.119.20.11
Нарны гүүрийг Япончууд барьж өгсөн. Одоо засвар үйлчилгээ, орчны цэвэрлэгээг хаанах хариуцдаг юм бэ? Та нар энэ талаар сурвалжлага хийж өгч унтаа байгууллагуудыг сэрээмээр байна. Үүнд: 1.Гүүрийн гол замын хашлага нь унасан. .2. Шатны гишгүүрүүдийн тавцан нь эвдэрч эмхэрсэн. 3. Гүүрийн хоёр талын гарц нь эргэн тойрондоо хог ихтэй, шингэг үнэртсэн газар болоод байна. Та нарт амжилт хүсье.