Хятадын зах дээр дөрвөн хүнийг хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Хятадын зах дээр дөрвөн хүнийг хутгалжээ

 

Хятадын Гуанси-Чуаны автономит бүс нутагт өнөөдөр өглөө /VI.18/  хутгаар зэвсэглэсэн этгээд дөрвөн хүнийг хутгалж гэмтээжээ. Халдлага Бэйхай хотын зах дээр гарсан аж. Хятадын цагдаагийн газраас 30 настай сэжигтэн эрэгтэйг баривчилсан байна. Албаныхан одоогоор энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэжээ.

 

Хятадын автономит бүс нутгуудад хутга, мэс хэрэглэсэн халдлага гарах нь нэмэгдэж, эрх баригчдыг төдийгүй олон нийтийг түгшээж байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Хятадын баруун өмнөд хэсгийн Кунмин хотын галт тэрэгний буудалд 31 хүнийг хөнөөсөн халдлагыг хутга ашиглан үйлджээ. Энэ хэргийг Хятадын албаныхан “террорист халдлага” хэмээн нэрлэж, Шинжаан-Уйгурын салан тусгаарлагчид үйлдсэн гэж буруутгажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж