Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна | News.MN

Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна

Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна

Монголын гурван сая 238 мянга гаруй (2019 оны зургадугаар сарын 23-ны байдлаар) иргэний 904 мянга гаруй нь буюу 28.4 хувь ядуу байгааг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Хэтрүүлж тооцвол гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд байна гэсэн үг.

Талаараа нэг таван хошуу мал бэлчээсэн монголчуудын хувьд ядуу гэдэг ойлголт харьцангуй ойлголт байсаар ирсэн. Өөрийн гэсэн малгүй ч малтай айлын хаяа бараадан малыг нь маллаж, сүү цагаан идээг амиа зогоож амьдардаг байсан нь өнөөгийн ойлголтоор ядуучууд. Тэдний хувьд  хөрөнгөтэй, олон малтай айлууд нь тэднийг өлсгөлөнгөөс аврагчид байсан. Аврагчдынхаа ая таалалд нийцүүлэхгүй бол жинхнээсээ амьдрах аргагүй болдгийг “Тунгалаг Тамир” зохиол дээр гардагчлан өнчин ишиг идчихсэн Буян эмгэний гуйлгачин болсон дүр харуулдаг.

Харин өнөөгийн Монголын ядуучуудыг нэг хүнд сарын орлогоор тодорхойлж байна. Ядуурлын шугамаас доош буюу сарын амь зуух орлого нь 166.580 төгрөгөөс доош бол ядуу ангилалд багтана. 900 мянга гаруй хүн сардаа 166.580 төгрөгөөр амьдарч байна гэсэн үг.

Нэг кг мах 10 мянга давсан гэж тооцвол ядуу хүн зөвхөн өл дарах мөнгөөр л амьдарч, амьдралын бусад наад захын хэрэгцээнд зарцуулах, тухайлбал, орон байр, өмсөх хувцас, унаа тээвэр, эрүүл мэнд, боловсрол, үр хүүхдээ өсгөх мөнгө байхгүй 900 мянган иргэн гэсэн үг.

Хүн ядуу байх сонголтыг сайн дураар хийдэггүй, үүнд тэр хүний амьдарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн засаглал голлох нөлөөтэй. Ядуурлын түвшинг тодорхойлох судалгааг Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран 2002 оноос хийж байгаа бөгөөд энэ хооронд ядуурлын дээд түвшин 35 хувь хүрч байсан. Тухайлбал, 2008 оны судалгаагаар ядуурлын түвшин 35.2 хувь хүрч байжээ. Харин 2008 оноос хойш уул уурхайн салбарын сэргэлтийг даган иргэдийн амьжиргааг дээшилсэн нь олон үзүүлэлтээр харагддаг.

Хэдийгээр ядуурлын түвшин буурсныг тоон үзүүлэлт хэлж байгаа ч (2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр, хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр буурсан) ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа нь санаа зовинох үзүүлэлт. Мэдээж энэ төвлөрөл нийслэл Улаанбаатар хотод бий болж байна.

Монголчуудын ном зохиол дээрээс л уншиж байсан хотын үгээгүй ядуу иргэдийн дүр төрх бодитоор бий болж байна гэсэн үг.

Хөдөө орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна.

Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

Аймгуудаар авч үзвэл ядуурлын түвшин хамгийн өндөр нь Говьсүмбэр ажээ. 2018 оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн хүн амын тоо 17590 байсан бөгөөд энэ аймгийн талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Говьсүмбэрийн араас Говь-Алтай 45.1 хувь, Дорнод 42.5 хувь, Ховд 40.9 хувьтайгаар ядуурал өндөртэй аймгаар нэрлэгджээ.

Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байгаа нь уул уурхайн салбарын ач буян гэдгийг шууд хэлэх хэрэгтэй.Энд нүүрсний Тавантолгой, зэсийн Овутолгойн ордын ашиглалт явагдаж, Монголын эдийн засгийн тэтгэх гол судас болж байгааг шийдвэр гаргах түвшнийхэн бэлээхэн мэдэж байгаа. Монголын хүн амын гуравны нэг оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотод ядуучуудын ихэнх нь буюу 378.2 мянган хүн амьдарч байна.

Хэдийгээр албан ёсны статистик дүн ийм байвч ядуурлын бодит байдал үүнээс илүү гэж олон хүн мэтгэдэг. Уул уурхайгаас өөр ажлын шинэ байр бий болгож байгаа салбар бараг байхгүй, байшин сав, хаалга үүд босгохоос өөр бүтээн байгуулалт өрнөхгүй, ядуурлаас гарах нэг гарц гэж үзэн жижиг бизнес эрхлэгчдэд олгох төсвийн зээлийг нь эрх мэдэлтэй улстөрчид нь хоорондоо хуваан авч, өөрийн бизнесээ тэлэхэд зарцуулдаг, татвар, НДШ гээд ажлын байр нэмж компаниа тэлэх ажил олгогчдын хүслийг боомилдог гэх зэрэг хүчин зүйлүүд нь ядуурлын түвшний үзүүлэлт ойрын хэдэн жилдээ эерэг чиг рүүгээ өөрчлөгдөх таамгийг үгүйсгэж байгаа юм.

Нийгмийн халамжаар амьдардаг бүхэл бүтэн арми бий болж, ингэж амьдарч болдог гэсэн сэтгэлгээг дараагийн үедээ санамсаргүйгээр уламжлуулж байгаа ямар ч статистикаар гарч ирэхгүй гунигт ирээдүй болж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold o 2019-06-24 121.163.70.184

Suuliin 30.n jiliin 26 jild ni MAN nam zasag toriig barisan daa odoo MAN-iig zailuulah heregtei

Avatar

Саруул 2019-06-24 103.10.21.57

Бангладеш, Энэтхэг шиг баахан ядуус бужигнасан улс болох нээ. Үүнээс өмнө төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй. Хүн ам хоёр дахин бага бол нэг хүнд ногдох орлого хоёр дахин их болно. Хотын түгжрэл ч байхгүй болно. Монголчууд үйлдвэрлэгч биш, байгалийн баялгаа идэж амьдардаг тул олон хүн амтай байж хэрхэвч болохгүй.

Avatar

Зочин 2019-06-24 64.119.18.134

** mindee mongol shg tsuuhun hun amtai blhr ajillah huch mash dutmag blhr hun amaa sain usguj eruul mendiig sain demjij ulam ayulgui orchind amidrulj dran bolovsroldn anhaarj hugjih blhos terbum davsn hytad bish hytadud 1 huuhed bdlogo boliulsan shaltgan n udhgui hun amiin tsonh uyn irj 50 pn ghed 100say garui hun hugshrultur nas barna gsn sudlaga bn iim bhad chi end ingj t1tej suuh gj hrn chi esregere yvj uurtu spral tviulj uur shige ** hun bitgii urjuul!!!

Avatar

Ajil hiiheer urund ordog gesen teheer ajil hiihgui bsan ni deer 2019-06-24 108.218.234.108

Mongoliin hun amiin 30% Nen Yaduu, 50% Yaduu, 15% Dundaj, 4% Dundajaas Deeguur, 0.99% bayan, 0.01% Tasarhai Bayan bn. Tanidag hunii yariag sonshod ajild orson chin yum dutaalaa evdlee geed urund oruulaad tsalingaas suutgaj avchaad eruusuu amalsan tsalingaa ugduggui, esvel dagaldan ch yumuu tuslahaar avaad heden sar mash baga tsalingaar ajilluulchaad manaid tohirohguim bn geed haldag. Mongold barag ihenh gazruud tiim boltson gene. Tegeheer chin yaj zaluuchuud ajil hiihev dee.

Avatar

Зочин 2019-06-24 202.126.89.241

Монголчуудаа зээлээр амьдархаа болих хэрэгтэй. Тооцоотой байж сур. Үнэтэй хоол, хувцас, машин авах хэрэггүй. Өөрийн мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал.

Avatar

Зочин 2019-06-24 202.126.89.241

2016 оны зарим судалгаагаар ядуурлын түвшин 41 хувьтай байна гэж гарч байсан

Avatar

baba 2019-06-24 202.131.225.197

yamar dainii gene uu pohahahahahaha

Avatar

Зочин 2019-06-24 64.119.18.134

Ulaanbaatariin dainii gher ulaanbaatariin hun amtai duitshuits gsn utgatai ternes chini oilgoj bga shg dain baildaan bish huuhed min yvj daraa jiliin mongol helnii ЭЕШdee beld!!!

Avatar

Зочин 2019-06-24 172.56.12.197

Elbegdorj terguutei manan mafiinhantai hariutslaga tootsnodoo

Avatar

зочин 2019-06-24 203.91.118.180

Монгол гэж ийм сайхан оронд ядуурч байгаа нь өөрсдийнх нь буруу.Хүн бүр хичээвэл сэтгэж чадвал ядуу үгүй болно. Ядуу гэж ямар амьдралыг хэлэх вэ

Avatar

Зочин 2019-06-24 49.0.213.213

Улаанбаатарт дайны үе болоод байгаа юм уу, юун өгүүлбэр найруулаад хэлчиж чаддаггүй хөдөөний хөлдүү хар орк энэ мэдээг бичив

Avatar

> 2019-06-24 49.0.213.213

Иргэдийн сэтгэлгээ нь зах зээлд ороогүй, хуучны соц үеийн улсаар тэжээлгэх бүр Зөвлөлтөөр тэжээлгэдэг сэтгэлгээ нь хэвээр байгаа тул ажилгүйдэл ядуурал ойрын 30 жилдээ арилахгүй.

Avatar

Зочин 2019-06-24 202.131.242.254

ТҮЦ мухлаг, түлээ нүүрсний худалдаа, тос тосолгооны цэгүүд, дугуй засвар, машин угаалга, гар дээрх жижиг худалдаа, төмс ногооны задгай талбайн худалдаа, задгай сүүний борлуулалт зэрэг бүх жижиг бизнесийг төр хааж боолгүй, чөлөөтэй орхивол ядуурал эрс буурна. Архи уух нь багасна. Ажилтай, орлоготой болно.

Avatar

Зочин 2019-06-24 79.25.158.81

Манай иргэд үнэхээр арчаа муутай, залхуу. Орос, Хятадуудыг харж байхад хашааны газартаа ногоогоо тариад, тахиа, гахай тэжээгээд, илүү гарснаа зараад амьдраад болж байна. Манайд тийм айлууд байна уу? Ажил хийх хүнд зөндөө ажил байна. Муугаа мэдэхгүй их зантай. Төр засаг, иргэд хэнийгээ ч хэлэлтгүй үнэн дампуу байна

Avatar

Зочин 2019-06-24 39.7.46.16

Ene humyysiig hugjliin berhsheeltei irgededee tuslaad zalin avj boldoggui ym uu.nadad zalin uguud hun haruulah heregtei bna.gar hul n buten humuus buynii ajil hiij tuslaaj

Avatar

Ганбаа 2019-06-24 202.131.225.197

Халх голын дайны гэдэгтэй ижил ухагдахуун санаанд бууна. Улаанбаатарын хүн амтай дүйцэхүйц гэдэг өгүүлбэр биччих чадваргүй бол сэтгүүлч байх уу?

Avatar

зочин 2019-06-24 122.201.26.172

Зарим залуус өөрсдөө ядуу байхыг хүсээд байгаа юм шиг харагдаад байгаа юмдаа. Хог үүрээд энд тэнд траншейнд байгаа хүмүүсийг харахаар дандаа л залуу хүмүүс, энэ амьдралдаа дасчихсан болоод л байна гээд л өөдөөс хэлэх юм. Хоолны мөнгөнөөсөө илүү архины мөнгөндөө ач холбогдол өгөөд байх шиг, ийм хүмүүст хандив тусламж өгөөд хэрэг байна уу. 5 хүүхэдтэй авгайд шуудай үрийн төмс өгөөд хашаандаа зүгээр л аваачаад булчих гэсэн чинь аваачаад зараад уучихсан байх юм, яах вэ ийм хүмүүсийг.

Avatar

ссс 2019-06-24 139.5.219.136

нэг ч шинэ барилга байгууламж, сургууль цэцэрлэг, эмнэлэг барьсангүй худлаа попорч ар хударгаар нь шахаа, тендер, ждүгээ хулгайдсаар дууслаа. Энэ МАН үнэн бүтэхгүй

Avatar

Gan 2019-06-24 202.55.188.46

Mongoliig yaduurald hurgesen Nam bol huuchinl MAXH tuuniig udirdaj baisan ue euiin darga said ih hurliin gishuud tuunii zalgamj halaa bolson MAH tuunii gishuud demjigchid mun. Odoogiin mongoliin tolgoi baychuud MANg dagagsad bna odoo MAH MAXH iig taraah heregtei ene neriig dahin ashiglah iig horih heregtei tegvel Mongol yaduurlaas garna saihan amidarna

Avatar

Дорж 2019-06-24 145.255.168.234

^Улаанбаатарын дайны^ – гэж ямар дайныг хэлээд байнаа

Avatar

Гэртээ л хэвтэж байхаас өөр арга алга 2019-06-24 66.181.190.240

Ажил хийе гэхлээр аймаар том шаардлага тавьчаад маш бага цалин өгөх юмаа.

Avatar

Zasgiin gazar iim l ajil hiij bna 2019-06-24 103.68.107.22

Zasgiin gazriin ajliig uugeer l dugnene dee. Iim l bn bodit baidal.

Avatar

ok 2019-06-24 103.212.117.63

за ганц элбэгдорж гээд юм байхгүй, сүүлийн 30н жил монголыг удирдсан бүх л удирдлагуудын эх орноо боддоггүй авилга авсан, худлаа хулхидсан ажлын үр дүн нь монголын хог шороо , заваарсан завхайрсан архидалт, ядууралшдээ, энэдээ бараг эрүүл ухаантай монголын ард түмэн бүгд санал нийлнэ, ер нь та нар боддоо монгол улсыг ийм болгосон хэний бариж хорьж ядаж байхад 5н жил суулгасан ганц ч ерөнхйи сайд, ерөнхийлөгч байхгүй, ийм хачин хариуцлагагүй улсад бүх л хүн бушуу идэж уугаад зайлаад өгье гэж л

Avatar

Zochin 2019-06-24 213.162.73.18

Хоол хүнсний аюулгүй байдалд анхааргүй бол хөгшин залуугүй хорт хавдраар дууслаа

Avatar

Ард түмний зовлонгоор битгий тогло! 2019-06-24 66.181.170.229

Монгол офшоорчдын улсын мөнгийг хулгайлж, угааж, татвараас зайлсхийхээ болиулах механизмыг хүчтэй хатуу бүрдүүлээд өгвөл энэ ядуурлаас гарах томоохон нэг гарц юм. Ийм нийтлэл бичүүлж байгаа хүн нь өөрөө офшоорчин байгаа нь тодорхой. Учир нь ингэх нь тэдний нэг тактик, ил тод, зөв зүйтэй юм хийх гэж хичээж буй хүмүүсийг доош нь хийж, нэр төрийг нь гутаан, урмыг хугалж, журам зохицуулалтыг гажуудуулахыг санаархсан, мэдээллийг нууцалж дарах гэсэн офшоорчдын нэг арга юм.

Avatar

Зочин 2019-06-24 202.9.42.209

Коммунист хятадад хуртэл хун гудамжинд сандал тавиад хуний ус засаад зогсож байна ямар ч торийн дарамт алга тэхэд монголд яаж байна ус засна гэвэл заавал асар ондор унэтэй гял цал засвартай салонд хийх шаардлага тавьж байна тэхлээр тэр ондор унэтэй байр засварыг нь хийхийн тулд заавал омно нь тороос хулгай хийж монготэй болсон байхгуй бол дийлэхгуй болчиж байна монголын бизнесийн орчин нэг ийм байна тэр капиталист солонгост нь замын 1 р эгнээнд битуу зудалдаачид машин дээрээсээ жижиг уйлдвэрийнх

Avatar

Зочин 2019-06-24 202.9.42.209

Ээ барааг борлуулаад зогсож байна монголд ингэвэл хунтэй тортэйгээ бариад идчих шахна яагаад гэвэл монголд торийн албанаас амь зуудаг бухэл бутэн том арми давхарга бий болсон байна тэд нар ажил хийж татвар толж байгаа цоохон хэдийгээ байж боломгуй ихээр дарамтлан ад узэж хавчиж хоож тууж байна энэ улс дарга улс болсон даргын таалалд нийцуулж амьдардаг улс болсон

Avatar

zochin 2019-06-24 66.181.177.234

yaduu yaduu geed barag bugd mashin unaj benzind baakhan kheregguy munguu barna , ene chini yaduugiin shinj uu?

Avatar

Ажилгүйдэл аюул дагуулж байна 2019-06-24 65.49.38.141

Ид ажиллах хүч чадалтай сайхан залуу насандаа ажилгүйдлийн улмаас бусадтай нийлж архидаж улмаар гудамжны архичин болж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Дулааны улирал болоод тэрүү бүх ажилгүйчүүд гудамжинд хар өглөөгүүр ажилдаа явж байгаа мэт гудамжинд гарчихсан зогсож байх юм. Архиа уухын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олдохгүй. Ганц олдох найдвар нь хулгай, дээрэм хийх болж байна. Энэ Монголыг Ардчилсан нам юу болгочихвоо. Өөрсдөө хагартлаа баяжаад инээж майдаагаад арай л

Avatar

Зочин 2019-06-24 66.181.176.52

ТӨРИЙГ СҮЙРҮҮЛЖ, УЛСАА ХУДАЛДАН, ХУЛГАЙ ХИЙЖ, АРД НИЙТИЙГ ХУВХАЙРУУЛАН ЯДУУРУУЛЖ, ӨӨРӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН МУУ УДМЫН ӨГӨР ЭЛБЭГДОРЖ ҮХЭЖ ДАЛД ОР!!!

Avatar

Зочин 2019-06-24 66.181.176.52

ТӨРИЙГ СҮЙРҮҮЛЖ, УЛСАА ХУДАЛДАН, ХУЛГАЙ ХИЙЖ, АРД НИЙТИЙГ ХУВХАЙРУУЛАН ЯДУУРУУЛЖ, ӨӨРӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН МУУ УДМЫН ӨГӨР ЭЛБЭГДОРЖ ҮХЭЖ ДАЛД ОР!!!

Avatar

Зочин 2019-06-24 202.9.42.209

Ядуурал хуний оорийн залхуугаас шалтгаалаад байгаа юм естой байхгуй шуу монголын торийн бодлого монгол хунийг гар холоо ходолгохгуй зугэжр л номхон суулгаж байх тицм бодлого юм хийхгуй зугээр сууж чаддаггуй би хуртэл суклдээ залхаад яршиг зугээр сууж
Байвал торгууль цагдаа татвар мэргэжлийн хяналт хороо хориний дарамтгуй амар юм гэж халширмаар болж байхад би уг нь юмаа хийгээд одоржин ажлын байрандаа л байж баймаар байдаг тэхээр болохгуй заавал гарч бутэн одоржин албан газрын ууд сахиж элдэвбич

Avatar

Зочин 2019-06-24 202.9.42.209

Элдэв бичиг зовшоорол хооцолдож явах
Болдог нэгмуу жижиг хувиараа аж ахуй эрхэлхэд цагдаа нь хуртэл оролцож байгаа юм за тэр лаборторийн шинжилгээ огох энэ тэр бол боон чирэгдэл

Avatar

иргэн 2019-06-24 202.179.25.255

Ядуурал нь Хувь хүний Өөрөөс нь шалтгаалах хэдий ч Төр Засаг Иргэд ээ Зориудаар Ядуу байлгах Сонирхол илт байгаад гол учир нь Улс төрчид болон Олигархи бүлэглэлийн сонирхол нь энэ их Байгалийн Баялагийг хэдхээн Этгээд эзэмшиж Баяжих бодлоготой холбоотой

Avatar

ИРГЭН 2019-06-24 66.181.164.222

Ажил хийгээч гээд л зарим өмхий дурак нь загнах юм. Хийгээд л байна. 1 кг мах 10000 төг. байр, ус, цахилгаан. хүнс бүгдийг төлөөд л дараагийн цалин хүртэл өр тавиад л. Бид алт эрдэнэс, үнэтэй машингүй гээд уурлаад байгаа юм биш. Зүгээр авдаг цалингаараа аятайхан амьдармаар байна. ЭНЭ ЮМНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨНД БУХИМДААД БАЙНА.

Avatar

Зочин 2019-06-24 66.181.161.109

ХОМ тэрбумтан төрийн албан хаагчдын хөрөнгийг хураа. Хувьсгал хийцгээе

Avatar

Бигэр 2019-06-24 202.9.42.45

Цөөхөн Монголчууд ядуу байгаа бол хариуцагч нь Монголын төр. Хөнгөн үйлдвэрийн салбараа татан унагаад зөвхөн худалдаа үйлчилгээний салбар ажиллахаар ямар ч нэмүү өртөг бүтээхгүй. Олсон хэдэн валютаар импортын худалдаа эрхлээд дуусаа. Малынхаа арьс ширийг үмхийрүүлээд хаяна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй , өвчтэй махаа өөрсдөө иднэ. Шинэ технологи, техник сураггүй.

Avatar

Н 2019-06-24 202.126.89.221

Ажил хийж чадахгүй бол хоосон хононо шүү дээ

Avatar

Энэ 2019-06-24 202.126.89.221

Хулгай хийж хоосон ярьж дарга болж болдон гэдгийг сонгууоь харуулсан.

Avatar

Монголын Төр засаг гутамшигийн Гутамшиг 2019-06-24 66.181.191.31

Монгол Төр цөөхөн иргэдээ ядуугийн ядуу амьдруулж, өөрсдөө жирийн ядуу иргэд нь нүдэндээ ч итгэмгүй баян тансаг ХОМ мэдүүлээд, идэж уудгаа үргэлжлүүлж байгаа нь ГУТАМШИГТАЙ. Шударга ёс, хариуцлага зөвхөн улстөрчдийн ТВ-р ярих яриа, болон цаасан дээрх ярилцлага хоёрт л байна. Бодит амьдрал дээр шударга ёс алга ????????????????????????????

Avatar

Зочин 2019-06-24 66.181.191.31

hpf[pr[ir

Avatar

Зочин 2019-06-24 202.131.245.243

Ардчиллын ачаар ийм болсон шүү дээ. Ардчиллын ачаар монголчууд нутаг дээрээ хятад, солонгос эздийн боол болж, дорой дуугаран, доошоо харж, өдрийн талхны төлөө зовлонт амьдралыг туулж байна.

Avatar

Иргэн 2019-06-24 202.179.25.238

Эцсийн эцэст хэнээс ч биш өөрсдийн залхуугаас л ядуу амьдарч байна. Сэтгэлгээний ядуурал. Гэдэс нь цатгалан болохоор бүх юм бэлэнчлэх гээд,хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ. Хөдөө очоод малаа малла, эсвэл ногоогоо тарь, энд тэнд зөндөө бүтээн байгуулалт зам хүртэл хийгээд ажилд авна гэсэн зар байна. Дүүрэг хороо болгонд ажилгүй иргэдийг бүртгээд үнэгүй сургалтад хамруулж сертификат өгч ажлын байр бэлтгэж өгдөгийн билээ. Энэ ядуу ажилгүй нөхдүүд очиж бүртгүүлээд ажил голохгүй хий.

Avatar

отгончулуун 2019-06-24 66.181.178.200

энэ нийтлэлийг засаг төрийг барыж буй нөхөдүүд уншаасай,нөгөө ядууруул буурсан гээд бичээд,яриад байсан нөхөддөө үнэн не ийм байна.худал яридаг төрийн албан хаагчидаа ажлаа сайн дураараа өшчихөөч

Avatar

Зочин 2019-06-24 182.160.36.99

ЭНХСАЙХАН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ С.ЭРДЭНЭ МИ.ЭНХБОЛД НАР БОЛ МОНГОЛЫН ХОРТ ХАВДАР МӨН. ЭДНИЙ ГАЙ УРШГААР АРД ТҮМНИЙ ТАЛ НЬ НЭН ЯДУУ ИХЭНХИ НЬ ЯДУУ БАЙНА.

Avatar

шоогоо 2019-06-24 66.181.161.2

Хэн нэгэн хүнээс болж ядуу байгаа бол яая гэхэвдээ. Санаачлагатай овсгоотой бол хэн ч мөнгө олоод ахуй амьдралаа дээшлүүлж болох нийгэм

Avatar

Зочин 2019-06-24 182.160.36.99

ЭНХСАЙХАН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ С.ЭРДЭНЭ МИ.ЭНХБОЛД НАР БОЛ МОНГОЛЫН ХОРТ ХАВДАР МӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж