Ажил албаа гүйцэтгэж чадаагүй гэдэг үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөлж, В.Рэнцэндоржийг Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн нь ёсоор болжээ.
Жил гаруйн өмнө Засаг дарга С.Гансэлэмдээ зодуулсан гэх дуулианд нэр холбогдож явсан В.Рэнцэндорж тус аймгийн Засаг даргаар томилогдсон байна. Экс Засаг дарга С.Гансэлэм нь энэ сарын 17-нд түүнд ажлаа хүлээлгэн өгчээ.