News агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Асуудлыг эергээр зохицуулж чадвал албан тушаал ахихад чинь том нэмэр болно. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.
ҮХЭР
Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа дараа долоо хоног хүртэл хойш тавих хэрэггүй. Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмж муутай байх боловч тэгтлээ бухимдах хэрэггүй. Гэр бүлд амар тайван байдал ноёлно. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ хурдан өгнө. Харшлын өвчнөөр өвчлөх магадлалтай.
ХАМТАТГАХ
Шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл бүтэмжтэй байна. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой санаа зовоосон асуудал үүсч болзошгүй. Хосын харилцаанд хүндрэл учирч, үл ойлголцол үүсэх магадлал өндөр байна. Мөнгөө үрэхээсээ өмнө зайлшгүй шаардлагатай эсэхийг нь сайтар нягтлаарай. Ном, зохиол уншиж оюунаа тэтгэхийг зөвлөж байна.
МЭЛХИЙ
Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Ажил хэрэгт өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.
АРСЛАН
Харилцаа холбоонд таатай. Найз нөхөдтэйгөө ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд олон шинэ танилтай болно. Ямар нэгэн баярт үйл явдал тохиох магадлалтай. Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарч, орлого нэмэгдэх болно. Хайртай хүнээсээ болж шархалж, сэтгэлээр унах магадлалтай.
ОХИН
Бизнесийн салбарт ашиг орлого сайн байна. Харин компанид ажилладаг бол тушаал дэвших өндөр магадлалтай. Бизнесийн орлого, цалин хөлс нэмэгдсэнээр санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэж чадна. Ажилдаа амжилт гаргаснаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт ажил хэрэгт санаа зовох хэрэггүй. Зугаацаж, цэнгэхэд заавал их мөнгө зарлагадах шаардлагагүй. Зугаалга, холын аялалд тааламжтай. Танил нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ хялбар бүтээж чадна. Бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээ шийдэхэд нэмэр болно. Гэмтэж бэртэхээс сэрэмжтэй байгаарай.
ХИЛЭНЦЭТ
Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлал бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байхын хэрээр орлого өснө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.
НУМ
Сэтгэл санаа тавгүйтэж, биед хөнгөн өвчлөл үүснэ. Таны амьдрал ямар нэгэн том өөрчлөлт гарахыг зөгнөж байна. Шинэ хүсэл мөрөөдлийн эрэлд гарч, өөрийгөө таньж мэдэхийг оролдоорой. Ажилдаа амжилт гаргах боловч хамт олны зүгээс атаархал их байна. Орлого бага зэрэг нэмэгдэнэ. Гэхдээ санасан хэмжээнд тань хүрэхгүй л болов уу.
МАТАР
Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Гэнэтийн баярт мэдээ дуулах бололтой. Зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.
ХУМХ
Эдгээр өдрүүдэд олон үйл явдал тохионо. Аз сорьсон алхам хийснээр таны амьдрал эрс өөрчлөгдөнө. Ажил болон бизнест хийх алхмаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Ер бусын сонирхолтой санаа бодлынхоо төлөө зуршил болон үнэт зүйлээсээ татгалзахад хүрнэ. Эсрэг хүйстний анхаарал тань дээр байх тул хайр дурлалд одтой байна. Халаас нимгэн ч энэ нь таны хувьд асуудал болохгүй.
ЗАГАС
Таны амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Гэхдээ ажлын ачааллаас болж ядаргаанд орох магадлалтай. Ажил ихтэй байхын зэрэгцээ цаг зав багатай байх бололтой. Зүүд зөнтэй байна. Том худалдан авалт хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч зохистой хооллох хэрэгтэй.
Холбоотой мэдээ