Дараах авто замууд хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

Дараах авто замууд хаалттай байна

Дараах авто замууд хаалттай байна

Улаанбаатар хотод өнөөдөр хоёр чиглэлд авто зам хаалттай байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Авто плазагийн зүүн тал, 11-р хорооллын 1-р байрны баруун талын авто замыг өчигдөр хаасан. ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэж байгаа аж.

Мөн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг өчигдөр хаажээ.  Авто замыг энэ сарын 28-н хүртэл хааж,  цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж