“Шарилжгүй Улаанбаатар” аян есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

“Шарилжгүй Улаанбаатар” аян есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

“Шарилжгүй Улаанбаатар” аян есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

“Харшлын эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулдаг “Шарилжгүй Улаанбаатар” аян энэ долоо хоногт эхэлсэн. Аяны нэгдүгээр үе шат долдугаар с арын 5-нд дуусах бол хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд болох юм.

Энэ хугацаанд Нийслэлийн хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид хамтран орон сууцны болон гэр хороолол доторх зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр цэвэрлэнэ.

Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу нь задарч, тоосоо гөвөхөөс өмнө хөрснөөс дээш 5-10 см үлдээж тайрахыг эрдэмтэд зөвлөж байна. Ингэснээр харшлын өвчлөлийг сэдрээхгүй байхаас гадна хөрсийг хамгаалж эрүүлжүүлэх ач холбогдолтой гэнэ. Мөн иргэдийг шарилж, лууль, хөл газрын ургамалыг цэвэрлэхэд сургаж, нийтийн эзэмшил талбайд ажиллахад бэлтгэжээ. Дээрх иргэд хуваарийн дагуу цэвэрлэгээг хийх юм байна.

"Шарилжгүй Улаанбаатар" бүх нийтийн цэвэрлэгээг зургадугаар сарын 29-ний Бямба гаригт зохион байгуулахаар зарлаад байна. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрс, СӨХ-үүд хүүхдийн талбай, байрны орчинд ургасан шарилж луулийг цэвэрлэх аж. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хашаан доторх болон орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэж, идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон нийтэд уриалжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж