“Сентерра голд”-ын Кумторын орд дахь тусгай зөвшөөрлийг Киргизийн шүүх цуцлаж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

“Сентерра голд”-ын Кумторын орд дахь тусгай зөвшөөрлийг Киргизийн шүүх цуцлаж байжээ

УИХ-аар Гацууртын ордыг эзэмшиж буй “Сентерра голд” компанитай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан “Сентерра голд” компанитай холбоотой өмнө нь хэвлэлд нийтлэгдэж байсан мэдээллийг хүргэж байна.

 

Киргизийн парламентаас нэхэмжилсэний дагуу “Сентерра голд Инк” компанийн Кумторын алтны орд эзэмших тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ёсоор болгохоор шүүх шийдвэрлэсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Кумторын алтны орд нь том орд юм.

Киргизийн Засгийн газар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд компанийн үйл ажиллагааг сайжруулахад бүх зүйлийг хийнэ гэлээ.

Прайм-Тасс-ийн өмнө мэдээлснээр Киргизийн Засгийн газар 2008 оны долдугаар сарын 1-нээс өмнө алтны ордыг эзэмших асуудлаар Канадын “Сентерра голд Инк” болон “Камеко корпораци” компаниудтай хийх хэлэлцээгээ дуусгаж, парламентаар батлуулахаар өргөн барихаар төлөвлөж байсан юм.

Киргизийн Засгийн газар болон Канадын компаниудын хооронд 2007 оны наймдугаар сарын 90-нд үзэглэсэн гэрээг Киргизийн парламент 2008 оны зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой байсан юм. Зургадугаар сарын 3-нд Канадын тал олон улсын арбитрын шүүхэд хандсангуут энэхүү гэрээг батлах асуудлыг парламент эргэн харахаар болсон. Парламент гэрээний зарим заалтыг өөрчлөхийг Засгийн газарт санал болгож байгаа юм. Тухайлбал, “Сентерра голд Инк” дахь төрийн мэдлийн хувийг 29.3 хувь болтол нэмэгдүүлэх, мөн ашигт малтмал ашигласны татварыг /газрын татвар/ 18 хувиар бодон төлөх зэрэг саналыг тавьсан.

Кумторын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг “Камеко корпораци” компани 1992 оны хэлэлцээрээр авсан. Анхны тохиролцоогоор Канадын компани ашгийн 30 хувь, Киргизийн тал 70 хувийг хүртэх учиртай. Гэсэн ч Ерөнхий сайд асан Николай Танаев “Камеко корпораци”-ийн санаачилгаар “Сентерра голд Инк” компанийг байгуулж, хувьцааны 70 хувийг Канадын тал эзэмших болсон. Дараа Танаевийн Засгийн газар төрийн мэдлийн хувьцааны зарим хэсгийг зарсанаар Киргизийн талд “Сентерра голд Инк”-ийн 16 хувь л үлдсэн юм.

2007 оны наймдугаар сард Киргизийн Засгийн газар болон Канадын компаниуд хэлэлцээр байгуулж, уг хэлэлцээрээр Киргизийн тал “Камеко корпораци”-ийн 22,3 сая хувьцаа, “Сентерра голд Инк”-ийн балансад байсан 10 сая хувьцааг эзэмших болсон. Ингэснээр “Сентерра голд Инк”-ийн хувьцааны 40,5 хувь нь “Камеко корпораци”-д, 29,3 хувь нь Киргизийн Засгийн газар эзэмших болсон.

Кумторын орд нь дэлхийн алтны томоохон нөөцийн нэг бөгөөд Киргизийн Засгийн газрын тооцоогоор 731 тонн алттай.

Канадын “Сентерра голд Инк” Дундад Азид алт олборлодог. 2007 онд алт олборлолтоо 5,5 хувиар бууруулж 555,4 мянган унц болгосон, цэвэр ашиг нь 39 сая ам.доллар, орлого нь 373,5 сая ам.доллар. Компанийн хувьцаа Торонтогийн биржид арилжаалагддаг.

Эх сурвалж: Прайм-Тасс

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж