Хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийг эсэргүүцсэн жагсаал Хонгконгод олон хоног үргэлжилсэн. Тэгвэл хэдэн мянган км-ийн цаана орших АНУ-ын их сургуулийн оюутнууд дунд Хонгконгийг дэмжсэн жагсаал эхэлжээ. Бостоны их сургуулийн хонгконгийн оюутнууд “Би Хятадаас биш Хонгконгоос ирсэн”, “Хонгконгийн иргэн” гэх мэт уриа лоозон барин жагссан байна. Нөгөө талд хятад оюутнууд тэдний жагсаалыг эгдүүцэх аж. Энэ зургадугаар сарын эхээр Хонгконгод жагсагчдын тоо нэг саяд хүрсэн юм.
Хонгконгийн их сургуулийн өнгөрсөн арванхоёрдугаар сард явуулсан судалгаагаар 2018 онд иргэдийн 15,1 хувь нь зөвхөн Хонгконгийн иргэн гэж үзэж байсан бол өдгөө энэ нь 40 хувь болж өсчээ. Харин 43,2 хувь нь Хятадын иргэн бас Хонгконгийн иргэн гэж хэлсэн байна. Ялангуяа залуусын дунд Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжсэн хандлага өсчээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ