Г.Мандахнаран нарын гавьяатууд ДАШТ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран нарын гавьяатууд ДАШТ-д өрсөлдөнө

Г.Мандахнаран нарын гавьяатууд ДАШТ-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн/УАШТ/ эдгээр өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын спорт зааланд болж байна. Оны өмнө болдог энэхүү тэмцээн анх удаа зургадугаар сард болж, шилдгүүдээ тодруулж эхэллээ. Зөвхөн жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд “Нурсултан 2019” ДАШТ-д өрсөлдөх эрхээ авах УАШТ-д 26 байгууллагын 239 тамирчин өрсөлдөж байна.

Өчигдөр /2019.06.22/ эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, шилдгүүд тодров.

УАШТ-д олимпийн медальт С.Батцэцэг болон ДАШТ-ий медальтнууд болох Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд нарын гавьяатууд барилдсан нь тэмцээний чанар чансаа болон өрсөлдөөнийг ширүүн болгосон.

Эрчүүдээс Э.Бэхбаяр /57/, Т.Тулга /65/, Г.Мандахнаран /70/, Д.Гомбодорж /79/, Б.Нямбаяр /92/ нар жиндээ түрүүлж залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ харууллаа.

“Рио 2016” олимпийн наадмын шагналт тавдугаар байрын эзэн Г.Мандахнаран туршлага заан өрсөлдөгч бүрээ ялснаар Казахстаныг зорих эрхээ авсан. Тэрбээр ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж, 2010 онд Гуанжоугийн Азийн наадамд түрүүлсэн билээ.

Хамгийн хөнгөн жин болох 57 кг-д ширүүн өрсөлдөөн болж, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр бусад өрсөлдөгч нартаа боломж олгосонгүй. Түүний хувьд 2015, 2017 оны ДАШТ-ээс медаль хүртсэн бөгөөд энэ жил дахин дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн эрчүүдээс дутахааргүй болсон. 57 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэг А.Батцэцэгийг ялж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан. Мөн энэ жинд шинээр төрөн гарч байгаа залуу бөх Б.Хонгорзул хүрэл медалийн эзэн болсон.

Мөн 64 кг-д олон сонирхолтой барилдаан гарсан бөгөөд С.Батцэцэг, О.Насанбурмаа нарын шилдгүүд аваргын төлөө барилдахаар үлдсэн. Барилдаанд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг ялалт байгуулснаар Нурсултаныг зорих эрхтэй болов.

Эмэгтэйчүүдийн хүнд жин болох 76 кг-д таван бөх барилдаж, Гавьяат тамирчин О.Бурмаа түрүүлж, ДАШТ-д барилдахаар боллоо.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болж, “Нурсултан ДАШТ”-ийг зорих бөхчүүд тодорно. Барилдаан 14:00 цагаас эхлэх бөгөөд ТВ24 телевиз шууд дамжуулалтыг хийх бөгөөд ДДИШ-54, Юнивишн-74 сувгаар гарахаас гадна Control tv-ийн фэйсбүүк хаягаар үзэх боломжтой юм байна.

Өчигдөр болсон жингийн барилдааны медальтнууд.

Эрэгтэй:

57 кг (19):

  1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)
  2. Болдын Түмэнцогт (Женко)
  3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)

65 кг (24): 

  1. Төмөр-Очирын Тулга (Хүч)
  2. Батбаатарын Буд (Харгант цамхаг)
  3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)

70 кг (28):

  1. Ганзоригийн Мандахнаран (Алдар)
  2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
  3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)

79 кг (13):

  1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн)
  2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч)
  3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)

92 кг (16):

  1. Баатарын Нямбаяр (Приус центр)
  2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
  3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

Эмэгтэй:

50 кг (15):

  1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Буяндалайн Чимгээ (Хангарьд)
  3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг (8):

  1. Бат-Очирын Болортуяа (Женко)
  2. Батхуягийн Хулан (Аврагч)
  3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)

57 кг (6):

  1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
  3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

68 кг (4):

  1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
  2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар)
  3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

76 кг (5):

  1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)
  2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин)
  3. Ганбатын Ариунжаргал (Алдар)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж