Шүхэрчдийг тээвэрлэж явсан “Beechcraft BE65” нисэх онгоц Хавайд унаж осолдсоноос 11 хүн амь үрэгджээ. Хохирогчдын хоёр нь 26-27 насны эмэгтэй, үлдсэн нь 27-29 насны эрэгтэйчүүд гэнэ. Түүнчлэн тэдний дунд гэр бүлийн хос зорчиж явжээ. Тэд нар шингэх үеэр шүхрээр буухаар Диллингхам зурвасаас хөөрсөн байжээ.
Хоёр хөдөлгүүртэй тус нисэх онгоц нь Хонолулу мужийн Мокулеай хотын хойд эргийн ойролцоо осолдсон аж. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Үүнээс гурван жилийн өмнө “Beechcraft BE65” нисэх онгоц бүтцийн доголдлоос болж Калифорни мужид унаж осолдсон юм. Нисэх онгоцонд нисгэгчээс гадна 15 хүн зорчиж явсан ба тэд мөн л шүхрээр үсрэхээр нисч явжээ.
Эх сурвалж: ВВС, Honolulu Star
Холбоотой мэдээ