Нүүрсний уурхай руу “дайрч” цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

Нүүрсний уурхай руу “дайрч” цагдаа нартай мөргөлджээ

Нүүрсний уурхай руу “дайрч” цагдаа нартай мөргөлджээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч олон зуун хүн Германы баруун хэсгийн нүүрсний уурхай руу “дайрчээ”. Жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн Гарзвейлер уурхай руу орж, бохир түлшнээс татгалзахыг шаардан тэмцсэн байна. Цагдаа нарын зүгээс уурхайн олборлолтын бүс рүү нэвтрэх нь аюултай гэдгийг анхааруулж, жагсагчдыг зогсоохыг оролджээ. Энэ үеэр зарим жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, хэдэн офицерыг гэмтээсэн байна. Өмнөх өдөр нь жагсагчид уурхайгаас нүүрс тээвэрлэдэг төмөр замыг хаан, жагсаал хийсэн аж.

Герман улс нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 50 хувь буулгах зорилт тавьжээ. Сүүлийн үед явуулсан судалгаагаар Германы иргэдийн санаа зовниж буй асуудлуудыг уур амьсгалын өөрчлөлт дээгүүрт нэрлэгдэх болжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж