БНСУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдардаг гэсэн мэдээлэл байдаг. Тэдний ихэнх нь хууль бус иргэдийн тоонд оржээ. Тодруулбал, аяллын виз болох гурван сарын хугацаа дууссаны дараа харлах иргэд ихэссэн бол солонгос хэлний сургалтаар их, дээд сургуульд оюутны визээр ирсэн иргэд ч хууль бус иргэдийн тоог нэмэх болсныг судалгаа харуулжээ.
2018 онд хийсэн судалгаагаар БНСУ-д хууль бусаар орж ирсэн 138 мянган иргэнтэй Тайланд улс энэхүү жагсаалтыг тэргүүлсэн бол БНХАУ 71 070, Вьетнамын 42 056 иргэнтэйгээр удаалж байсан аж. Харин Монгол Улсаас 15 мянган иргэн хууль бусаар амьдардаг гэсэн судалгаа гарсан байна. Мөн Филипинээс 13 мянган иргэн байгаа бол Казахстан, ОХУ-аас 10 мянга орчим иргэд тус улсад хууль бусаар амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн тоо ихэссэнтэй холбоотойгоор виз мэдүүлэгчийн хариу 60-90 хоногт гарч байгаа билээ. Аяллын болон сургалтын визээр явж байгаа иргэд харлах тохиолдол гарах нь элбэг болсон учир виз мэдүүлэгчийн материалыг шалгах ажилд цаг орж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулсаар байна. Тиймээс иргэдийг хуурамч материал бүрдүүлэх, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг сануулсаар байна.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх дараах 10 байгууллагыг сонгон ажиллаж байна. Иргэдэд визийн материалаа хаана өгөх вэ гэдэг асуулт гардаг учир дараах мэдээллийг хүргэлээ.
БНСУ-ын ЭСЯ нь журмын дагуу виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд:
A. Passport Express International
(976)7777-0152, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)
Төлөөлөн гүйцэтгэх байгууллагыг түр хаах 2019.5.23-7.22
B. Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
(976) 7012-4909, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал
C. Hang-Mong Law
(976) 11-46-3005~3007, Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот
D. Chinggis Global
(976) 7016-6177, Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
E. Mongol Namshin
(976) 7014-3332, EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
F. GH&F
(976) 7722-7700, (976) 7722-7744, Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
G. Mongol News
(976)11-31-8988, Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
H. TECKM
(976)7015-8288, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
I. Bambai Security Service(‘18.7.27~)
7000-9696, 7000-4949, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
J. Dido(‘18.7.27~)
7763-0000. Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар тус тус газраас зөвлөгө авч визийн мэдүүлгээ өгөх боломжтой.
Холбоотой мэдээ