Гацууртын орд хоёр дахиа буцлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Гацууртын орд хоёр дахиа буцлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэлээд олон гишүүн асуулт асууж санал хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад уг асуудлыг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Энэ үеэр зарим гишүүдийн асуусан асуулт, саналыг хүргэж байна.

З.Баянсэлэнгэ: Сонсч байгаа, хүлээж авах хоёр өөр асуудал. “Ноён” уулын мөнх цэвдэгийн судалгааг хийгээгүй тохиолдолд энэ ордыг ашиглах боломжгүй. Гацууртын ордод хуйвалдаан байгаа. Энэ хуйвалдаанд бид үйлчилж, нэг сайдаараа туг тахих гээд байна уу.

Г.Уянга: Байгаль өөрөө цогц эко систем. Мөнх цэвдэгийн судалгааг хийлгэ. Байхгүй гээд биччих гэж явахаа боль. Энэ бол яг Оюутолгойн тод жишээ. Ийм луйврыг харсаар байж ухуулах шаардлагагүй. Бороо гоулд Ноён уулыг ухах эрхгүй компани. Эндээс ухуулах шийдвэр гаргавал юу болох бол. Өнөөдөр зөвшөөрсөн санал гаргана. Кнопоо дарсан байдлыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Наанаа Ноён уулаа ухуулахгүй гэсэн хэрнээ кнопоо дарахдаа лоббид автдаг. Тэгэхээр ил болгох хэрэгтэй. Ихэс дээдсийн шарилдаа хүрэх хүртлээ өлсөөгүй байгаа. үгээ хэлж байгаа шигээ кнопоо дараарай. Р.Жигжид сайдын асуудлыг тавина шүү.

Ц.Оюунбаатар: Засгийн газар төрт ёсны улсын хамгийн чухал зүйлийг хөндөх гэж байгаагаа эргэж харах хэрэгтэй. Тиймээс “Ноён” уулын асуудлыг хойш тавъя.

О.Баасанхүү: Нинжа нарын асуудлыг зохицуулах Ажлын хэсгийн ахлагч. Гэтэл өчнөөн сар жил хугацаа болоод байхад шийдвэрлэхгүй байна. Үүнийг шийдвэл, 250 мянган хүний өргөдлийг хааш нь шилжүүлэхийг шийдвэрлэчихвэл дэмжих боломжтой болох гээд байна.

М.Батчимэг: Эргэлзээ тайлагдвал дэмжиж болно. Гэвч олон асуудалд эргэлзээ тайлагдахгүй байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь худалдагдсан болж хувирмааргүй байна. Үнэхээр зөв явж байгаа бол гурадагч орны хөрөнгө оруулагчдыг дэмжмээр байна. Гэтэл бид ойлгомжгүй хууль журам, авираараа гадныхныг айлгаж байна. УИХ Засгийн газрын хамаг асуудал руу ордог гажиг тогтолцоо бий болсон байна. Засгийн газар олигтойхон ажиллаад намын бүлэг дээрээ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Монголын төр улам хүчгүйдэх юм байна.

-З.Энхболд: Албан ёсны компанид өгөх үү, нинжад өгөх үү гэдэг тэмцэл явж байгаа. Гишүүд санал хэлж дууслаа. Одоо саналаа хураая.

З.Энхболд: Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Арван сайд алга. Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй. Хохь нь. Хариуцлага байх хэрэгтэй.

Харин одоо Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүүлгийг хийж байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж