“Тэнгэрийн ташуур”, “Хайрын виз”-тэй өдөр

Хуучирсан мэдээ: 2019.06.23-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн ташуур”, “Хайрын виз”-тэй өдөр

“Тэнгэрийн ташуур”, “Хайрын виз”-тэй өдөр

Амралтын өдрөөр юу үзэхээр төлөвлөсөн бэ?. Танд өнөөдөр болох тоглолтын хуваарийг хүргэе.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүхэн үйл явдлыг харуулсан “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг 17:00 цагаас тоглоно. Уг бүжгэн жүжигт Хүннүгийн удирдагч Атила хаан дэлхийг чичрүүлж байсан Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг хүртсэн байдаг. Энэ түүхэн үйл явдлыг уран сайхны тэр дундаа бүжгэн жүжгээр тайзнаа амилуулсан “Аттила” буюу “Тэнгэрийн ташуур” балет үзэгчдийн хүртээл болно.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжигийг 21:00 цагаас тоглоно. Орчин үеийн нийгмийн асуудлыг хөндсөн эл жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд шинэ өнгө аясаар найруулан дахин тайзнаа тавьсан юм.

“Хайрын виз”-д ариун хайр сэтгэлийн явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, жинхэнэ хайраа олоход хэчнээн хэцүү саад тотгор тохиолдож буйг өгүүлэх бөгөөд гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү болон жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглоно.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театраас жуулчдад зориулсан “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолтоо өдөр бүрийн 18:00 цагаас Драмын театрын тайзнаа тоглож байна. Энэхүү тоглолт зургадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд нийт  100 өдөр дотоод, гадаадын үзэгчдэд тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж