УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.
Энэ үеэр гишүүд батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал өөрчлөгдөж, шинэ шатанд орж байгааг сануулж, Монгол цэргийн бодлогын шинэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед онгоцны мотор зарсан асуудлын талаар хөндсөн юм.
Энэ асуудлыг улстөржүүлж хэн нэгний нэрэн дээр нааж ултөржих нь хувь хүний асуудлаасаа илүүтэй зэвсэгт хүчинтэй холбоотой таагүй мэдээллийг бий болгож эргээд зэвсэгт хүчний нэр хүндэд нөлөөлөх талтайг УИХ-ын гишүүн Л.Болд чуулган дээр хэлсэн үгэндээ онцлов.
Ямар ч онгоцны мотор зарагдаагүй. ОХУ-д 250.000 доллараар 1970-аад онд зэвсэглэлээс хасагдсан бараг хаягдал техник гэж хэлж болох зарим нэг техникийг худалдах гэрээ хийсэн байсныг харин газар дээр нь зогсоож арга хэмжээ авч байсан.
Тэр хүмүүс нь одоо ялаа эдлээд шийтгэлээ хүлээчихсэн. Энэ талаар Д.Даваа генерал нийтэд зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. гэсэн асуулгын хариуд Д.Даваа генерал: Ямар ч онгоцны мотор болон онгоц зарагдаагүй. Тэрийг би баталгаатай мэдэж байна. хэмээн чуулганы хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.