“The Rolling Stones” тайзнаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

“The Rolling Stones” тайзнаа эргэн ирлээ

“The Rolling Stones” тайзнаа эргэн ирлээ

Их Британийн рок хамтлаг "The Rolling Stones" Чикаго хотод тоглосон тухай твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тус хамтлаг арвандолоон жилийн дараа ийнхүү анхны тоглолтоо хийж буй бөгөөд АНУ, Канадын хотуудаар аялан тоглохоор төлөвлөжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтлагийн гишүүн Мик Жаггер зүрхний хавхлага солиулах хагалгаанд орох болсны улмаас "The Rolling Stones" тухайн сард Хойд Америкт аялан тоглохоор төлөвлөж байснаа цуцалсан аж.

Тус хамтлагийн гитарчин, 70 настай Ронни Вуд 2017 оны наймдугаар сард уушгины хорт хавдар өвчин туссан талаар мэдээлж байв. Түүнээс нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркт 73 настай Жаггер, 29 настай балетчин Мелани Хамрик нарын хүү мэндэлжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж