Ахмад настныг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Ахмад настныг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Ахмад настныг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Энэ долоо хоногт /2019.06.17-2019.06.20-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1078 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 716 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн улмаас нийслэл хотод 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт таван хүний амь нас хохирсон, шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн осол дөрөв бүртгэгдэж, таван хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба хүүхдүүд бүгд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан ба гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

-2019.06.17-ны 16.30 цагийн орчим Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын  Сангийн далай багийн “Өндөр хар” гэх газар /Эрдэнэ сумаас баруун тийш 15 км/ шороон замд “Мустанг-200” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 18настай, эрэгтэй/ Ш нас барсан.

-2019.06.17-ны өдрийн 21.10 цагийн орчим Төв аймгийн Баян сумын 3-р багийн нутаг, “Цавчир” гэх газар /сумын төвөөс урагш 3 км/ асфальтан замд амины “Nissan Bluebird” маркийн автомашин онхолдож зорчигч, 11 настай, эрэгтэй М  нас барсан.

-2019.06.17-ны 03.30 цагийн орчимд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг Нуур багийн “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15км/ шороон замд амины Toyota Land Cruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 20настай, эмэгтэй Д нас барсан.

-2019.06.18-ны 08.36 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад суурьшлын бүс” гэх газар /сумын төвөөс хойд зүгт 22км/ шороон замд амины марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь, явган зорчигч 43 настай, эрэгтэй  Г-г мөргөж амь насыг хохироосон.

-Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их Нарангийн гудамж, Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд Hyundai Sonata-6 маркийн автомашины жолооч нь М нь, явган зорчигч 60 настай, эрэгтэй, А-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан.

-Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бугын сангийн аж ахуй явах замд “Toyota Prius” маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас барж, зорчигч 24 настай, эрэгтэй Х, 24 настай, эмэгтэй А, 24 настай, эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.

-2019.06.20-ны өдрийн 16.10 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4-р багийн  “Чулуут-Уул” гэх газарт /Сумын төвөөс баруун тийш 12 км/ асфальтан замд Toyota Probox  маркийн автомашин онхолдож, зорчигч 25 настай, эрэгтэй Б, 39 настай, эрэгтэй Т нарын хоёр хүн нас барсан

-2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр хорих ангиас оргосон Содномцэрэнгийн Төмөр гэх этгээдийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 06.30 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ЦХ-ийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г нь  Замын-Үүд зангилаан дахь Замын-Үүд-2 өртөөнд байх ачааны чингэлэгт нуугдсан байсныг олж тогтоон саатуулсан.

Энэ долоо хоногт нийслэлд бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 14, онхолдох хэлбэрээр 2, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1, автобус хүчтэй зогссоны улмаас зорчигч унаж гэмтсэн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 116 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 4.4 хувиар, ослын шинжтэй дуудлага  2.4  хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 16,6 хувиар тус тус өссөн бол, гэмтсэн хүн 57.5  хувиар буурсан үзүүлэлттэй байна.

​Нийт зам тээврийн ослын шалтгаант нөхцөлийг харахад гарцгүй газраар, явган зорчигч зам хөндлөн гарч яваад автомашинд мөргөгдөх хэлбэрээр гарч байгаа тул явган зорчигч та “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” явган хүний гарцаар зам хөндлөн гарч, автозамын хөдөлгөөнд оролцоорой.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж