“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна | News.MN

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Баасан гаригт нээгдсэн тус үзэсгэлэн худалдаанд 160 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж, хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтайг зохион байгуулагчид онцолж буй юм.

Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн удирдлагууд “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд дарамт шахалт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдсэн билээ.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулж байгаа нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хямдруулах ч боломж олгодог гэж үйлдвэр эрхлэгчид ярьж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нээс 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж