Хятадын армийн чуулгынхан Монголд аялан тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Хятадын армийн чуулгынхан Монголд аялан тоглоно

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлчид удахгүй манай улсад айлчлан тоглохоор болжээ. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид Улаанбаатар хотод энэ сарын 28, Дархан-Уул аймагт ирэх сарын 1, нийслэлийн Налайх дүүрэг дэх цэргийн ангид ирэх сарын 3-нд тоглолтоо толилуулах юм байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд БНХАУ-д аялан тоглолтоо сонирхуулаад ирсэн байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж