Олон улсын морин цэргийн уралдаан анх удаа Монголд болно

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Олон улсын морин цэргийн уралдаан анх удаа Монголд болно

Олон улсын морин цэргийн уралдаан анх удаа Монголд болно

ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг "Армейские игры" буюу цэргийн тоглолт нь жил бүр хүрээгээ тэлсээр байна. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах уг наадамд Монгол Улс зохион байгуулагч улсын статустайгаар оролцох бөгөөд "Аравт" хэмээх нэртэй морин цэргийн олон улсын уралдааныг анх удаагаа эх орондоо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Уралдаан Улаанбаатар хотоос 65км зайд орших Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, хустайн нуруун дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт наймдугаар сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. 

Энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас гадна ОХУ, Киргизстан улсын зэвсэгт хүчний багууд, түүнчлэн БНХАУ, Зимбабве улсууд ажиглагчаар оролцохоор болжээ. Уралдаан  хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогч орны багууд 124 км замыг мориор туулж замдаа тактикийн ажиллагааны дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих сэлгэх, хээрийн хоноглолт, татан гаргалтын цэгүүд байна. Харин хоёрдугаар шатанд 7,5 км-ын богино зайд уралдах ба мөн тактикийн даалгавруудыг биелүүлж хамгийн богино хугацаанд алдаагүй даалгавар гүйцэтгэсэн байдлаараа байр эзлэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж