Европт +40 хэм хүрч хална

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Европт +40 хэм хүрч хална

Европт +40 хэм хүрч хална

Цаг уурчдын мэдээлснээр ирэх долоо хоногт Баруун Европт Цельсийн +40 хүрч халахыг анхааруулж байна. Хэт халалт Их Британиас Бельги, Грек, Испани болон Хойд Америкт ажиглагдах аж.

Испанийн цаг уурын агентлагаас ням гаригаас эхлэн хэт халах төлөвтэй байгааг анхааруулж, энэ зун өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү халуун болохыг мэдэгджээ. Харин Германы цаг уурчдын тооцоолсноор, ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригт Цельсийн +38 хүрч халахыг анхааруулсан байна. Бельги, Швейцарь ч ижил хэмжээний температуртай байх аж. Түүнчлэн Грект ирэх долоо хоногийн амралтын өдрөөр Цельсийн +39 хэм хүрч халах нь.

Өмнө нь 2003 оны зун хэт халснаас Францад 15 мянган хүн нас барсны олонх нь өндөр настай хүмүүс байжээ. Францад ирэх мягмар гаригт Цельсийн +35-аас +40 хүрч халахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж